1 of 7

Stream Gtx Carbon/Apple Green

Stream Gtx Carbon/Apple Green

695,000 ₮
0 ₮ 695,000 ₮
Sale Түр дууссан
Size

Уулын эрчимт алхалт болон аялал зугаалганд, салхинд гарахдаа өмсөхөд хамгийн тохиромжтой загвар. Өндрийн болон гүйлтийн загваруудын "ген"-ийг хослуулж бүтээсэн тул тулхтай хэрнээ маш хөнгөн. Мөн хот хөдөөгийн энгийн хэрэгцээнд хавар/намар өмсөхөд тохиромжтой

  • Гадар зулаг: Чийг гадагшлуулж амьсгалах үүрэг бүхий Nano Cell 2.0™ бичил сүвний бүтэцтэй mesh (сетк) гадартай
  • Доторлогоо: Ус, цасны 360 градус хамгаалалт бүхий Gore-Tex® Surround® амьсгалдаг доторлогоо
  • Түрий нь дээд хэсгээрээ эрээн булчин дээр суух зөөлөн бөгөөд сунамтгай "cuff" оруулгатай тул элдэв жижиг чулуу шороо түрийгээр давж орохоос сэргийлнэ
  • Өсгий хэсгийн STB Control буюу тэнцвэржүүлэгч нь гадагшаа болон дотогшоо гишгэхээс сэргийлж бүтэн улаар зөв гишгүүлэх үүрэгтэй тул олон цагийн алхалт авиралтын ачааллыг хөлийн тавхай, эрээн булчин, гуяны болон нурууны булчинд жигд хуваарилаж ядралтыг эрс багасгадаг
  • Улны хажуу ханаар амьсгалах үүрэг бүхий сувгуудтай бөгөөд давхар сетка хамгаалалт нь бичил чулуу хайрга орж сувгууд бөглөрөхөөс хамгаална   
  • Ул: IMPACT BRAKE SYSTEM - тэй XS Trek Vibram улны өндөртэй, намтайн арзгар шүднүүд нь урагшаа, хойшоо налуу байрлалтай тул өөдөө болон хальтиргаатай гадаргууд зууралтыг 20% нэмэгдүүлж, доргилтыг 20% бууруулах үүрэгтэй
  • Хоншоор болон өсгий хэсгийн нэмэлт резинэн хамгаалалт нь чулуу, хожуул зэргийг санамсаргүй өшиглөснөөс үүдэх бэртлээс хамгаална
  • Жин (өрөөсөн нь): 470 гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай