1 of 12

Trango Tech Gtx Black/Goji

Trango Tech Gtx Black/Goji

995,000 ₮
995,000 ₮ 995,000 ₮
Sale Түр дууссан
Size

Ус чийгний хамгаалалттай, 4 улирлын, маш хөнгөн загвар. Уулын Alpine hiking болон approach төрөлд 4 улиралд, хот хөдөөгийн энгийн хэрэгцээнд намар орой, өвөл, мөн хавар цас хайлах үеэр өмсөхөд тохиромжтой

  • Гадар зулаг: Халуун прессээр дарсан гель төрлийн хамгаалалттай, үрэлтэнд тэсвэртэй, оёос залгаасгүй нэхмэл гадар
  • Доторлогоо: Ус, цасны хамгаалалт бүхий Gore-Tex® Performance Comfort амьсгалдаг доторлогоо
  • Түрий нь дээд хэсгээрээ оймс мэт зөөлөн тул холголтоос сэргийлж, сунамтгай тул эрээн булчин дээр гүйцэд сууж тоос шороо орохоос хамгаална.
  • Түрийний зааг хэсэгт байрлах 3D Flex System уян зөөлөн оруулга нь шагайг хамгаалахаас гадна тэгш бус гадаргууд гишгэхэд шагайны үеийн хөдөлгөөнийг 360 градус дагаж хөдлөх бөгөөд ингэснээр бүтэн улаар гишгэж ачааллыг жигд хуваарилах, мөн холголтоос сэргийлэх үүрэгтэй    
  • Дундын ул нь polyurethane материалаар хийгдсэн бөгөөд өсгий хэсэгтээ крампон ховилтой
  • Гадна ул: IMPACT BRAKE SYSTEM - тэй Vibram ул нь зууралтыг 20% нэмэгдүүлэх, үе мөчинд ирэх доргилтыг 20% бууруулах үүрэгтэй
  • Өсгий хэсгийн STB Control буюу тэнцвэржүүлэгч нь алхам бүрийг тухтай, зөв гишгүүлэх үүрэгтэй
  • Үдээс нь гутлын хоншоор хүртлээ сунаж хэрсэн шийдэлтэй тул хөлийг бүх гадаргууугаар "өлгийдөж" ямар нэг сул орон зайнаас үүдэлтэй холхио холголтоос сэргийлнэ
  • Хэл нь гутлын их биетэйгээ үргэлж шийдэлтэй тул холголт өгөх, хэл хажуу тал дээрээ гарах зэргээс сэргийлнэ
  • Хоншоор болон өсгий хэсгийн нэмэлт резинэн хамгаалалт нь чулуу, хожуул зэргийг санамсаргүй өшиглөснөөс үүдэх бэртлээс хамгаална
  • Жин (өрөөсөн нь): 590 гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай