Уулын жимийн гүйлт буюу trail running гэж юу вэ?

Уулын жимийн гүйлт буюу trail running гэж юу вэ?

Уулын жимийн гүйлт нь байгальд гарч гүйх явган аялал хийхээс бүрддэг спорт юм. Цементэн зам, гүйлтийн зам зэрэгтэй харьцуулахад илүү хөрс шороо, шавар, өвс давамгайлсан байдаг тул таны үе мөчид бага цохилт өгөх зөөлөн зам болдог байна.

Уулын гүйлт нь тэгш замаар гүйхээс илүү extreme гэж ойлгож болно. Учир нь тэгш дардан замаар гүйх үед бартаа бага бөгөөд та зөвхөн урагш харан гүйхэд л болдог. Харин уулын гүйлтийн хувьд байгальд гүйж байгаа болохоор таны өмнө гэнэт гарч ирэх том чулуу, модны үндэс, хожуул, шавар мэтийн байгалийн олон үзэгдлийг хурдтай гүйж яваа үедээ та давж огцом үсрэх, бултах гээд л хурд шаардсан олон хөдөлгөөн хийдэг учраас таны биеийн маш олон булчин нэгэн жигд, зэрэг ажиллах сорилт болдог спорт юм.

Тэгэхээр та аль төрлийн бие галбир хүсэж байна?

Ихэнх уулын гүйгчдийг замаар гүйдэг тамирчидтай харьцуулж үзэхэд биеийн бүтэц нь мэдэгдэхүйц ялгаатай харагддаг. Замаар гүйдэг тамирчид ихэвчлэн илүү туранхай галбиртай харин уулын гүйгчид хамаагүй илүү булчинлаг төрхтэй байдаг.

Хэрэв та гүйлтээр хичээллэж байгаа бол гүйх замаа нэг солиод үзээрэй. Дардан замаар тогтмол гүйгчдийг долоо хоногтоо нэг удаа уулын замыг сонгох нь маш тустай гэж зөвлөдөг байна. Энэ нь тэдний хувьд сэтгэлзүйн сэргээгч болдог төдийгүй байгалийн илүү зөөлөн гадаргуу дээр гүйснээрээ таны хөлөнд амралт болж магадгүй юм гэжээ. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүсийн тоо сүүлийн үед ихээр нэмэгдэж байна.

Жишээ нь: Өглөө 8 цагт цэцэрлэгт хүрээлэн маань зайгүй пиг дүүрдэг болсон байгаа тул та хээр байгалийн замыг нэг бодолцоод үзээрэй.

За ингээд байгальд гүйхийн ач тустайг шинжлэх ухааны талаас баталсан олон баримт байдгийн цөөн хэдийг нь орууллаа. Эдгээрт:

ТА САНАА БАГА ЗОВНО

Судалгаагаар байгальд суурилсан биеийн тамирын дасгал хийх нь сэтгэлийн хямрал, түгшүүрийг бууруулж, оюун санааны сайн сайхан байдлыг дээшлүүлэх, сэтгэл хөдөлгөөнийг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай гэжээ.

ТАНЫГ УРТ НАСЛАХАД ТУСЛАНА

Бид бүгдээрээ байгаль дунд амьдарч чадахгүй ч гэсэн амралтын өдрөөр явган аялал хийх нь урт наслалтыг нэмэгдүүлэх тустай.

ТА ХУРДАН ТУРНА

Бартаатай газар зүйн сорилтын ачаар таны биеийн олон булчин зэрэг ажиллаж энгийн замаар гүйхээс илүү хурдан турдаг гэсэн байна.

ДЕПРЕСС-НЭЭС АНГИЖРАХАД ТУСЛАНА

Байгалийн нөлөөнд автах нь сэтгэлийн хямралтай холбоотой "гутрал"-ыг бууруулдаг ажээ. Байгальд 90 минут алхах (эсвэл гүйх) нь тархины энэхүү сөрөг үйл ажиллагааг бууруулдаг бол хот суурин газарт ижил дасгал хийх нь ийм нөлөө үзүүлэхгүй гэж Proceedings of the National Academy of Sciences (PNAS) сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

La Sportiva брэндийн уулын гүйлтийн гутлууд дотроос Bushido II загварыг онцлон танилцуулая

Уулархаг, бартаатай газрын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион бүтээсэн энэхүү хөнгөн жингийн пүүз нь таньд хэрэгцээтэй олон төрлийн хамгаалалтыг өгөх шилдэг загвар юм.

Тэнцвэржүүлэгч сайтай, өөрөөр хэлбэл биеийн балансыг дэмжиж туйлын тогтвортой алхах, гүйх боломжийг олгодог шинж чанар нь уг загварыг олон жилийн турш гүйлтийн гутлын нэгдүгээрт жагсахад нөлөөлдөг юм.

Оймс мэт хөл өлгийдсэн өмсгөлтэй бөгөөд энэ нь таны хөл гутал дотроо холхиж холгохгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

FriXion RED ултай. Улаан "X" тэмдэглэгээ нь улны резин дэх зууралт эдэлгээ хоёрын төгс балансыг илтгэдэг. Энэ төрлийн ул нь бүх төрлийн гадаргуутай сайн барьцалдаж зуурах чадвартай тоормосны арзгар системтэй. Улмаар халтиргаатай, нойтон, уруу гэх мэт гадаргууд хөл алдахаас хамгаалдаг. Мөн алхах, гүйх үед хөлний улнаас ирж байгаа “шок”-ийг бууруулснаар таны үе мөчийг элдэв бэртэлтээс хамгаалдаг.

Дандаа өвдгөө нугалж алхдаг, зогсохдоо нэг талруугаа хазайж зогсдог надад энэ гутлыг өмсөхөд хоёр хөл маань хүчирхэг багана шиг эгц зогсох, газартай хадсан юм шиг тэнцвэртэй бат бөх мэдрэмж авах нь супер санагдсан. Урд өмнө нь гутлын ул сайн зууралттай байхын ач тусыг мэдэрч байгаагүйгээ ойлгосон доо.

За тэгээд фитнесс хийхэд илүү олон килограмм өргөх боломжийг өгдөг байсан. Харин гадаа бороотойд гүйх үед цементэн зам дээр айх аюулгүй өөртөө итгэлтэй гүйх, бас зуны их халуунд хот дотор өмсөхөд хөл огт халууцаагүй гэх мэтээр олон жил хань болсон гутал даа.

Тав тух. Эхлээд өмсөхөд их давчуу санагдсан, гэхдээ хэд өмсөөд хөлд маш эвтэйхэн яг л оймстойгоо яваа мэт санагддаг болоод салахаа байсан. Голдуу хот дотор ажилдаа өмсөхөд гутлын арын хэсэг нь гүехэн болохоор миний шагай, өсгийний шөрмөсийг холгох асуудал гараагүй. Ер нь л богино оймстой яваа мэт мэдрэмж авдаг.

Жингийн хувьд хоёулаа нийлээд 590 грамм (38 размер) маш хөнгөн, гутлын хоншоор хэсэг нь хөлний урд хэсгийг хамгаалсан хатуулгатай.

Энд дарж Bushido II загвартай танилцаарай

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх