Vibram ул гэж юу вэ?

Vibram ул гэж юу вэ?

Vibram улыг анх 1935 онд Италийн уулчин Vitale Bramani үндэслэсэн бөгөөд энэ түүх үнэхээр яриуштай. Тухайн үеийн уулын гутлууд өнөө цагийн шилдэг гутлуудтай харьцуулахад хүнд болхи, тэс өөр шийдэлтэй байсан юм. Уулчид авиралтынхаа эхний хэсэгт нь уланд нь том том тав шигтгэсэн хүнд арьсан гутал өмсөөд, оргилд хүрэх төгсгөлийн шатандаа эсгий ултай гутал сольж өмсдөг байжээ. Эсгий ул нь сайн зууралт өгдөг байсан хэдийн ч хүйтэнд хөлдөхөөрөө зуурах чадваргүй болдог том дутагдалтай байжээ.



Vitale Bramani-ийн 6 найз нь Альпийн нуруудын Mt. Rascia уулын авиралтыг хэтэрхий удаан хийж хүйтний улмаас амь насаа алдсан бөгөөд тэрээр энэхүү харамсалтай явдалд найзуудынхаа өмсөж явсан гутлуудыг буруутгасан байдаг. Улмаар хөнгөн, бат бөх, хүйтэнд тэсвэртэй ул зохион бүтээх хүсэлдээ хөтлөгдөн тухайн үеийн автомашины дугуйн үйлдвэрлэгч "Goodyear" брэндийн резинийг ашиглан өөрөөсөө арзгар шүднүүдтэй резинэн ул гаргаж авсан нь өнөө цагийн алдарт VIBRAM-ын эх үндэс нь болсон ажээ.

1954 онд өндрөөрөө дэлхийд 2-д жагсдаг K2 (далайн түвшингээс дээш 8,611м) -г анх удаа амжилттай оргилдсон авиралтын багийн гутлуудад Vibram ул тавигдсан байсан бөгөөд энэхүү мэдээ дэлхийн тавцанг уг брэндийг тэргүүлэгч нь болгон тамгалсан юм.

Өөрийн овог нэрний эхний хэсгүүдийг нийлүүлэн гаргасан VIBRAM брэндийн улыг тод шар лого-гоор нь таньж болох бөгөөд “Вий-браам” гэж дуудагдана.




VIBRAM улны гол онцлогууд

Халтиргаанд тэсвэртэй

Дэлхийн зах зээл дээрх ул үйлдвэрлэгч бусад брэндтэй харьцуулахад Vibram улны шүднүүдийн бүтэц өвөрмөц, олон нарийн хэмжээстэй байдаг бөгөөд хунгар цас, чулуу хад, сул хөрстэй гэх мэт бүх л төрлийн гадаргууд маш сайн зууралттай



Урт удаан эдэлгээтэй

Vibram ултай гутал 15 жилийн эдэлгээ даасан тохиолдол байдаг бөгөөд жил бүр уулын гутал худалдаж авах шаардлагагүй гэдэг утгаараа аялагчид, уулчдын хувьд ухаалаг хөрөнгө оруулалт юм. Бат бөх шинж чанар нь хөлийг элдэв гэмтэл бэртлээс хамгаалах боломжийг бүрдүүлсээр иржээ

Усны хамгаалалттай

Резин нь усанд тэсвэртэй тул хөл, оймс руу нэвтэрч норох, гутал өөрөө түргэн муудах зэрэг асуудлыг шийдсэн байдаг.

La Sportiva брэнд Vibram улыг өөрийн нэрийн Impact Brake System  технолитой хослуулан гутлуудынхаа улыг гаргаж авдаг бөгөөд 2 брэндийн хамтын бүтээлийн ачаар олон олон уулчид аялагчид гутландаа, хөлөндөө санаа зоволтгүйгээр байгалийн сайханыг бахдан бишэрсээр байна 

Vibram улыг цэвэрлэж болох уу?

Уг улны бүтэц нь шүднүүдийн завсраар орсон шавар шавхайг аль болох жамаараа өөрөө унах шийдэлтэй байдаг. Гэхдээ улны шүднүүдийн завсарт “зөрүүдлэж” үлдсэн шавар шавхайг бүлээн усаар, сойтогдож унагаан цэвэрлэж байвал таны гутлын улны эдэлгээ улам л урт байх болно. Харин ул цэвэрлэхдээ гутлынхаа бусад хэсгийн материал ямар вэ гэдгээс хамаараад өөр төрлийн цэвэрлэгээ арчилгаа шаардаж болзошгүйг анхаараарай.

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх