Impact Brake System гэж юу вэ?

Impact Brake System гэж юу вэ?

Уулын алхалт гүйлт, үүргэвчтэй аялалын үед бидний үе мөчнүүд дээр их хэмжээний ачаалал ирж байдаг. Тухайлбал уулын уруу алхалтын үед өвдөгний тань үе мөчин дээр таны биеийн жинг 7-р үржүүлсэнтэй (эмэгтэй хүний хувьд 8.5) тэнцүү хэмжээний ачаалал ирдэг болохыг судлаачид тогтоожээ (эх сурвалж). Өөрөөр хэлбэл 70кг жинтэй эрэгтэй хүн уулын уруу алхахад өвдөгний үеэнд 490кг хүртлэх хэмжээтэй дүйцэхүйц ачаалал ирдэг гэсэн үг

La Sportiva брэндийн гутлууд нь Impact Brake System (IBS) -тэй улаар тоноглогдсон байдаг. IBS системтэй ул нь ердийн ултай харьцуулахад зууралтыг 20% нэмэгдүүлэх, хөлний үенүүдэд ирж байгаа доргилтыг 20% бууруулах чадвартай байдаг.

ЯАЖ гэж үү?

Дээрх зурагт үзүүлсэнээр IBS системтэй гутлын улны шүд тус бүр харилцан адилгүй байрлалтай, мөн харилцан адилгүй өндөр намтай байдаг.

Шүд тус бүрийн улаанаар тэмдэглэсэн хэсэг нь шараар тэмдэглэсэн хэсгээсээ илүү өндөр. Тиймээс гишгэлтийн үед газартай түрүүлж "контакт" үүснэ. Гэхдээ зэргэлдээ хоёр шүдний өндөр тал нь дандаа зөрж байрласан байгааг харж болно. Ингэснээр гишгэлтээс ирэх доргилтыг "Х" хэлбэрээр хүлээн авч 20 хүртлэх хувиар бууруулан, улмаар зугууханаар үе мөчинд хуваарлидаг байна.

Мөн тус шүднүүдийн урагшаа, хойшоо гэж ээлжилсэн налуу байрлалуудын ачаар өгсүүр газарт хойшоо налсан шүднүүд, уруу газарт урагшаа налсан шүднүүд нь илүү барьцалдаж гутлын зууралтыг энгийн гуталтай харьцуулахад 20 хүртлэх хувиар нэмэгдүүлж өгдөг байна.

La Sportiva брэндийн IBS системтэй улнуудыг илтгэх тэмдэглэгээ нь улан дээр нь тодоор IMPACT BRAKE SYSTEM гэж бичиж өгсөн байдаг

Блогууд руу буцах

2 сэтгэгдэл

Buteegdehuuniihee talaarh hereglee, zaavarchilgaag Full ugdug uneheer best hamt olon yumaa

Уламбадрах Хуягбаатар

Super👍

Мийгаа

Сэтгэгдэл үлдээх