3D Flex System гэж юу вэ?

3D Flex System гэж юу вэ?

Технологийн олон олон хөгжил дэвшлүүд бидний өдөр тутмын амьдралд биеллээ олсоор байгаа ийм цаг үед амьдарч буй бид бас л аз завшаантай биз ээ. Шагайныхаа үеэр нугарахгүй, модоор зорчихсон юм шиг гуталтай аялалд, ууланд явж байна гээд төсөөлдөө. Саяхныг хүртэл уулын гутлууд ийм л байсан байна. 

La Sportiva компани 2002 онд 3D Flex System -ийг өөрийн гутал үйлдвэрлэлтдээ нэвтрүүлснээр энэ асуудлыг бүрмөсөн шийджээ. 

Тэгвэл 3D Flex System гэж юу вэ?

Хамгийн товчоор бөгөөд энгийнээр хэлэхэд таны өмссөн түрийтэй уулын гутал хөлийн тань хөдөлгөөнийг гутал шиг биш, харин ОЙМС ШИГ дагаж хөдлөнө гэж ойлгож болно. 

3D Flex System-тэй гутлын давуу талууд

Ядралтыг багасгах. Гутлын тань шагайн хэсэг уян байснаар тэгш бус гадаргууд гишгэхэд гутлын ул газартай илүү өргөн талбайгаар барьцалдана. Одоо та уулын өөдөө алхаж байна гэж төсөөлөөрэй. Зөвхөн хөлийн хуруу хэсгээр газартай "контакт" үүсгэж авиралт хийвэл хөлийн таваг, эрээн булчинд дангаар ачаалал ирж маш хурдан ядрах нь дамжиггүй. Харин бүтэн улаар гишгэлт хийснээр ачааллыг биеийн хэсгүүдэд жигд хуваарилж ядралтыг удаашруулах боломжтой. Энэ давуу тал нь уулын уруу болон жишүү гишгэлтэнд ч ач холбогдолтой 

Гэмтэл бэртлээс сэргийлэх. Бүтэн улаараа гишгэх боломж гэдэг маань өөрөө илүү тэнцвэртэй, бат суурьтай алхалтыг илэрхийлэх бөгөөд хальт, хазгай гишгэх зэргээс үүдэлтэй болзошгүй гэмтлээс сэргийлэх ач холбогдолтой.

Холголтоос хол байх. Олон цагийн алхалт, өдөр дамжсан үүргэвчтэй аялал хийхэд хөл холгох гэдэг халширмаар байдаг даа. 3D Flex System-ийн шагайны үе дагаж хөдлөх механизмийн ачаар гутлын түрий таны хөлийг зөөлөн өлгийдөх маягаа хадгалж, сул үрэлт, холголтыг бууруулдаг байна.

La Sportiva брэндийн загвар загвараасаа хамаараад гутлынхаа хаа нэгтээ 3D Flex гэсэн бичиг байдаг. Таны өмсдөг La Sportiva гутал нэг л тийм гоё хөлд эвтэйхэн байдаг хэрнээ 3D Flex System-тэй болоод л тийм байгааг нь мэдээгүй яваа юм биш биз?  

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх