GORE-TEX® материал гэж юу вэ?

GORE-TEX® материал гэж юу вэ?

Бидний ихэнх нь GORE-TEX-тэй бүтээгдэхүүнийг ерөнхийд нь мэддэг: уснаас хамгаалдаг, салхи нэвтрүүлдэггүй хэрнээ амьсгалдаг гэх мэт.

Харин технологи талаас нь яг юу юм бол?

Таны чигчий хурууны өндөгний хэмжээтэй GORE-TEX материалын талбайд нийтдээ 9 тэрбум гаруй бичил нүх шивсэн байдаг. Эдгээр жижиг шивсэн нүхнүүд нь усны дуслаас 20,000 дахин бага учраас усны дусал нэвтрэн орохоос хамгаалдаг юм.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь эдгээр бичил нүхнүүд нь хөлсний уурын молекулаас 700 дахин том учраас хөлсөөр ялгарч буй усны уурыг чөлөөтэй гадагшлуулан таны биеийг хуурай байлгах боломжийг бүрдүүлдэг байна.

Дашрамд хэлэхэд энэ гайхамшигтай материалыг анх 1969 онд санаандгүй байдлаар химийн инженер оюутан залуу Robert W. Gore аав Wilbert L. Gore-ийн хамт нээсэн нь даавууны эрэн зууныг өөрчлөх нээлт байжээ.  

Тэдний үүсгэн байгуулсан W. L. Gore & Associates  компани нь өнөө үед дэлхийн хэмжээнд 10,000 гаруй ажлын байр үүсгэсэн асар том компанийн суурь болоод зогсохгүй дэлхийн олон орны бусад брэндүүдэд GORE-TEX® материалыг нийлүүлэгч нь болжээ.

Эдгээр брэндүүдийн нэг нь La Sportiva бөгөөд GORE-TEX -хэмээх энэхүү гайхамшигтай технологитой хамтран ажилласнаар та бидний өмсөх дуртай, амьсгалдаг хирнээ усны хамгаалалттай гутал, хувцас бий болдог билээ. Эрдэм мэдлэгийг дээдэлсэн улс орнууд хүн төрөлхтний түүхийг өөрчлөх нь ачтай тустай юм даа.

Gore-Tex -тэй гутал, хувцасны ач тус

Усны хамгаалалттай - байгалийн ямарч хатуу ширүүн шуурганд бороо, цасны нөлөөнөөс таныг хамгаалах болно.

Амьсгална - ус, хөлсний уурыг гадагшлуулах боломжийг олгодог. Хөдөлгөөнтэй байх үед гадаа температур хэд ч байлаа гэсэн таны бие хөлөрдөг. Харин хөлс гадагшаа ууршиж гарахгүй бол хувцсанд хуримтлагдсан хөлс хүйтэнд эргээд хайрч биеийн температур унаснаар та даарч эхэлдэг гэсэн үг. Ийм учраас байгальд идэвхтэй хөдөлгөөн хийх үедээ хөлс гадагшлуулдаг хувцас өмсөх нь маш чухал юм. 

Салхины хамгаалалттай - хүйтэн салхи нь таны биеийн температурыг хурдан бууруулж, таагүй байдал үүсгэдэг. Тэгвэл мөн л Goretex-тэй гутал, хувцас салхи нэвтрэлтийг бууруулдаг технологитой учраас таны хүйтэн салхинаас хамгаалдаг.

Уг технологийн хамгаалалтыг өөртөө агуулсан гутал, хувцасыг тэдгээрт тогтоосон GORE-TEX®  гэсэн (заримдаа "GTX" гэж товчилсон байдаг) шошго, даавуун хавчуурга зэргээр нь таньж болно

Дуудлагын хувьд хэлээ тагнайдаа хүргэхгүйгээр "Гоор-Тээкс" гэж хэлбэл хамгийн дөхүү шүү. 

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх