Цэвэр даавуун оймсыг уулын гутлан дотор өмсөхөөс яагаад татгалзах ёстой вэ?

Цэвэр даавуун оймсыг уулын гутлан дотор өмсөхөөс яагаад татгалзах ёстой вэ?

Гутлан дотроо хуниралдсан, хөлсөндөө нэвт норсон, хөлд наалдаж хайрсан оймстой алхалт хийж байсан уу? Ээ дээ эвгүй шүү дээ!  Хүмүүс уулын алхалт, гүйлтийн гутал хувцас сонгохдоо оймсонд тэр болгон анхаарал хандуулдаггүй. Гэтэл олон цагаар яваад хөл хуурайгаараа, тав тухтай, цэврүүтэлгүй ирэхэд ямар материалтай оймс сонгож өмссөн нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 

ДААВУУН ОЙМС - NO NO шүү дээ

Хөвөн даавуун материал давамгайлсан оймс (бидний зарим нь хэлж заншсанаар "хлопок" эсвэл "cotton") бол дээрх хэрэгцээнд хамгийн тохиромжгүй сонголтуудын нэг юм. ЯАГААД? Хөвөн даавуу нь чийгийг өөртөө яг л порлон шиг татаж ингэснээрээ хөлрөх тутамд хүнд, тухгүй болдог байна. Нэгэнт хөлсийг өөртөө агуулж норсон хөвөн даавуу таны арьсыг дулаан хуурай байлгах биш, харин эсрэгээрээ хайрч эхэлдэг. Түүний дээрээс даавуу өөрөө их удаан хатдаг онцлогтой

"Гутал маань маш мундаг үзүүлэлттэй, усны хамгаалалттай юм чинь оймс бол чухал биш" гэж бодож болох.

Та хэдий зөв бодож байгаа ч энэ нь зөвхөн гадны нөлөөлөл буюу ус цасны чийгийг дотогш нь нэвтрүүлэхгүй байхад л хамаатай. Гэтэл энд хамгийн гол "буруутан" нь гадны нөлөөтэй огт хамаагүй, харин бидний хөлнөөс ялгарах хөлс байна л даа. Хөлсийг ялгарах тоолонд нь гадагшлуулж байхгүй бол тодорхой хугацааны дараа эргээд таны хөлийг хайрч эхэлнэ. Цаашлаад холголт үүсч цэврүү үсрэнэ.

"Даавуун оймс давхарлаад өмсчихнө, асуудалгүй" гэж үү? Бас л буруу. Дан өмсөхөд асуудал үүсгэх оймс тань одоо давхар байна гээд бодоорой. 

Ихэнх томоохон брэндүүдийн уулын гутлууд Nano бүтэцтэй бичил сүвэн доторлогоотой байдаг тул дотроосоо амьсгалах, ялгарсан хөлсийг гадагшлуулах чадвартай байдаг. Гэтэл бодоод үз дээ. Гутлан доторх оймс тань хөлсийг гадагшлуулах биш, эсрэгээрээ өөртөө агуулаад байвал таны супер гутал "ажлаа хийх" боломжгүй болох нь байна шүү дээ.

 

(La Sportiva брэндийн гутлууд хэрхэн ус чийгнээс хамгаалж дотроосоо хөлсийг гадагшлуулдаг талаар ЭНД дарж сонирхоорой) 

ТЭГВЭЛ ЯМАР МАТЕРИАЛТАЙ ОЙМС ЗӨВ СОНГОЛТ ВЭ?

Сонгох гэж байгаа оймсныхоо шошгон дээрээс найрлага, орцтой хэсгийг нь хараарай. Polyester, Polypropylene, Polyamide, Nylon гэх мэт найрлага түлхүү орсон байвал таны сонголт зөв болж байна гэсэн үг. Эдгээр төрлийн материал нь хөлсийг өөртөө "уух" биш, эсрэгээрээ гадагшлуулдаг онцлогтой тул энэ төрлийн найрлагатай оймс түргэн хатаж, гутал дотор чийг татах, хайралт өгч дааруулах, тавгүйтэх зэргээс сэргийлдгээс гадна маш бат бөх чанартай байдаг. 

 

Мөн Elastane, Spandex, гэх мэт материалууд нь биеийн хэлбэрээр сунадаг хэрнээ хэлбэрээ алддаггүй тул эдгээр найрлагыг бага хэмжээгээр өөртөө агуулсан оймс гутлан дотор хунирч, холголт өгөх, цэврүү үсрэх асуудлыг шийддэг. 

Хөвөн даавууны оронд сонгож болох бас нэгэн хувилбар бол "Мерино" төрлийн ноос юм. Шошгон дээрээ "Merino wool" гэж тэмдэглэгдсэн байдаг. Түргэн хатах чадвартай энэхүү төрлийн материал түлхүү орсон оймс нь хүйтний улиралд өдөр тутамд, мөн хэт өндрийн уулын авиралт илүү тохиромжтой 

(La Sportiva брэндийн оймснуудыг ЭНД дарж сонирхоорой) 

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх