Хувцасны хөлс гадагшлуулах Polygiene технологи гэж юу вэ?

Хувцасны хөлс гадагшлуулах Polygiene технологи гэж юу вэ?

La Sportiva брэндийн хувцаснуудад байдаг Polygiene® Stays Fresh Technology хэмээх технологи нь Silver salt (chloride) буюу Мөнгөн хлоридийг хувцасны материалд шингээж өгсөн байдаг байна. Silver Salt нь хөлсний молекулыг бутлаж эвгүй үнэрийн эх үүсвэр бактерийн үржлийг зогсоох чадвартай ажээ.

Тиймээс энэхүү технологиор хийгдсэн хувцас нь хөлсний бактерийг өөр дээрээ үлдээж үржүүлэлгүй шууд гадагшлуулж удаан хугацаанд хуурай, тав тухтай аялах боломжийг бүрдүүлдэг

Түүний дээрээс хувцсанд хөлсний үнэр хуримтлагдан үлдэх нь бага тул та өөрийн La Sportivа өмд, цамц, футболк зэргээ "Цөөн угаалтаар илүү олон удаа өмсөнө" гэсэн үг юм

Аливаа хувцасны байгальд үзүүлэх сөрөг нөлөөний 66% нь уг хувцсыг өмсөж хэрэглэж буй хүний хэрэглээнээс буюу ус, цахилгаан, бодис гарздан угаалга хийж байгаагаас хамааралтай байдаг байна. Тэгвэл уг технологийн ачаар та хувцасаа цөөн угааж байгальдаа илүү ээлтэй байгаад зогсохгүй үнэтэй цагаа хэмнэх юм

 Ийм технологитой хувцсыг та  Polygiene гэсэн бичиг бүхий гарын алганы "лого"-той цаасан шошго болон хувцсанд оёж өгсөн даавуун таних тэмдгээр нь таньж болно

 

Блогууд руу буцах

2 сэтгэгдэл

Сайн байна уу Алтанцэцэг. Бидэнд асуулт ирүүлсэнд баярлалаа. Уулын алхалтын өмдийг сонгохдоо дараах хүчин зүйлсийг бодолцож үзээрэй
1. Хөлсийг өөр дээрээ хуримтлуулах биш гадагшлуулдаг байхын тулд үндсэн материал нь Polyester, Polypropylene, Polyamide, Nylon гэх мэт хөлс гадагшлуулж амьсгалдаг онцлогтой байх.
2. Хөдөлгөөнийг хорихгүй биеийн хөдөлгөөнийг дагаж сунадаг байхын тулд Elastine, Spandex г.м төрлийн найрлага орсон байх
3. Эсгүүрийн хувьд аль болох цэгцтэй, хүлхэгэр биш, биед сууж өгсөн талдаа байх
4. Алхалтын үеийн янз бүрийн нөхцөл байдалд тохируулан бүсэлхий болон шагайн хэсгээр татаж чангалдаг бүч юм уу, эсвэл суналттай оруулгатай бол давуу талтай
5. Харанхуйд гэрэл ойлгож цацруулдаг деталь, лого аль нэг газраа орсон бол харуй бүрийд багаасаа төөрч ганцаараа үлдсэн тохиоолдолд алсаас харагдах магадлал нэмэгдэнэ
6. Хүйтний улиралд алхалт хийхээр бол нэг зузаан, бандгар, хүнд өмд биш, 2-4 давхар хөнгөн өмдүүд давхарлаж өмсөх. Тухайлбал, хамгийн дотор талдаа хөлс гадагшлуулдаг бариу иртүүз, 2 дахь давхаргадаа дулаан хадгалах чадвартай, хагас үсэрхэг fleece дотортой өмд, түүний гадуур синтфон дүүргэлттэй өмд, эсвэл шорт, хамгийн гадуур нь салхи, усны хамгааалттай hardshell өмд өмсөх

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй 7712 2233 дугаараар, La Sportiva Mongolia facebook хаягаар холбогдох, эсвэл манай салбар дэлгүүрүүдээр биеэр ирж зөвлөгөө авах боломжтой шүү

La Sportiva Mongolia

алхах үед өмсөх өмдний талаар мэдээлэл өгөөч

Алтанцэцэг

Сэтгэгдэл үлдээх