Фитнессээр хичээллэхийн ач тус ба анхаарах зүйлс

Фитнессээр хичээллэхийн ач тус ба анхаарах зүйлс

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаа бид та бүхэнд фитнессээр хичээллэхийн ач тус давуу талуудын талаар 2019, 2020, 2022 оны улсын 3 удаагын аварга, Олон улсын Pro Qualifier тэмцээний алтан медальт "Ган" спорт клубийн тамирчин А.Баатартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Сайн байна уу та өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу. Намайг Баатар гэдэг.
 
Энэ спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
Энэ спортоор 2010 оноос хойш тасралтгүй 12 жил хичээллэж байна.
 
Фитнесс-р хичээллэхийн ач тус нь юу юм бэ?
Фитнесс-р хичээллэхийн хамгийн чухал ач холбогдол нь бол тухайн хүн гоё сайхан харагдахдаа биш харин өөрийн эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж боддог. Зөв тогтмол хичээллэснээр эрүүл чийрэг байх үндэс нь болно гэж боддог.

Энэ төрлийн спорт дотроо хэдэн төрөл байдаг вэ?
Фитнесс, бодибилдинг, кроссфит, хүнд өргөлт гэх мэт төрлүүд байдаг.

Мэргэжлийн тамирчин биш сонирхогч залуучууд ямар төрлөөр хичээллэвэл тохиромжтой вэ?
Миний бодлоор өөрийн эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэв маяг болгох гэж байгаа хүүхэд залуучуудад бол фитнесс илүү тохиромжтой гэж бодож байна. Гэхдээ хүн хүний сонирхол өөр учраас тухайн хүн өөртөө илүү тохирсон төрлөө сонгох нь зөв байх.

Хичээллэж эхэлж байгаа хүн ямар дарааллаар, ямар давтамжаар дасгал хийх хэрэгтэй вэ?

Дасгалаа эхлэхээс өмнө биеэ гүйцэд халааж байх хэрэгтэй. Үе мөч бүрэн халсны дараа дасгалаа эхлүүлэх хэрэгтэй. Ингэснээр бие тань дасгал бэлтгэл хийхэд бэлэн болж бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж чадна.
Дасгалыг анх удаа хийж эхэлж байгаа хүн 7 хоногт 3 өдөр хийвэл тохиромжтой байдаг.

Жишээ нь 7 хоногийн 1,3,5 өдрүүдэд дасгал хийгээд бусад өдрүүдэд нь булчингаа амрааж байх хэрэгтэй. Нэг удаа дасгал хийх хугацаа 1 цаг 30 мин байх нь хамгийн зөв хугацаа гэж боддог.
Хэсэг хугацааны дараа таны бие бэлтгэлдээ дасал болсны дараа дасгал хийх хугацаагаа нэмж болно. Ямар нэг амралт авахгүйгээр өдөр болгон бэлтгэл хийвэл булчин ядаргаанд орж булчин сэргэдэггүй, цаашилбал хорчийж хатах аюултай байдаг.

Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
Бие халаалтын маш сайн хийж биеэ бүрэн халсны дараа дасгалаа эхлүүлж байх хэрэгтэй. Мөн тухайн хүн өөртөө тохирсон жинг өргөх хэрэгтэй. Зарим хүмүүсийг анзаарч байхад хүнтэй барьцаж нөгөө хүний өргөж байгаа өөрт нь ахадсан хүнд жингээр өргөх гэж оролддог. Ингэвэл эрүүл мэнддээ анхаарах гэсэн оролдлого нь эсрэгээрээ болж нурууны суулт, булчингийн гэмтэл авдаг. Тиймээс хүн өөртөө тохирсон жингээр зөв техникээр дасгал хийх нь маш чухал. Мөн тухайн фитнессийн багш хичээллэж байгаа хүмүүсээ анхаарч зөв техник арга барил зааж өгөх хэрэгтэй.

 

Бэлтгэлээ хэтрүүлэн хийхийн хор уршиг гэж байдаг уу?

Мэдээж байлгүй яахав. Хэт их ачааллаж ядраахын бол булчин ядаргаанд орж сэргэлт авахгүй болдог. Мөн дасгалыг яг тогтсон хугацаатай хийж байх хэрэгтэй.

Булчин бэлтгэлийн дараа маш сайн амралттай байсны үр дүнд томорч хөгжиж байдаг.

Фитнесс зааланд очихдоо ямар төрлийн хувцас хэрэглэлтэй очих ёстой вэ?

Фитнесс-р хичээллэх гэж байгаа хүн бариу биш сул загвартай, биеийн хөдөлгөөн хорьдоггүй, чөлөөтэй, хөнгөн, нимгэн, хөлсийг шингээдэггүй харин гадагшлуулдаг материалтай хувцас сонгох хэрэгтэй.

Фитнесс хийхэд гутал чухал уу?

Гутал маш чухал үүрэгтэй. Бэлтгэл хийх үед тухтай, хөлд эвтэйхэн байх хэрэгтэй. Миний хувьд өмнө нь бэлтгэлд тохироогүй, буруу гутал хэрэглэж байгаад шагайгаа гэмтээж байсан тохиолдол байгаа. Тиймээс бэлтгэл хийх гутал хөлд эвтэйхэн, тохирсон, чийг татахгүй, тэнцвэрийг сайн хадгалж чаддаг байх хэрэгтэй.

Таны өмссөн байгаа La Sportiva брэнд-н энэ гутал бэлтгэл хийхэд хэр тохиромжтой байдаг вэ?


Энэ гутал бол миний дасгалын хамгийн хайртай дуртай гутал. Энэ гуталтай дасгалаа хийгээд, үргэлжлүүлээд багшаа хийгээд зааланд олон цагаар байхад хөл чийгтүүлэхгүй, ядраахгүй, хөөлгөхгүй тухтай байлгаж чаддаг. Зарим гутал хүнд жин аваад суулт хийхэд ул нь даац авч чадахгүй майжийгаад тэнцвэр алдуулаад байдаг. Харин энэ гутал бол тийм биш, даац маш сайн авдаг, зууралт сайтай, тэнцвэр сайн хадгалдаг маш сайн гутал. (Түүний өмсөж буй гутлын талаарх дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ аваарай)


La Sportiva брэнд-н гутал бэлтгэл хийхэд хэр эдэлгээ дааж байна?
Эдэлгээ бол маш сайн даадаг. Маш хүнд бэлтгэл хийж байнга хэрэглэж байгаа ч одоо ч гэсэн шинээрээ байна. Хэлбэрээ алдаагүй урагдаагүй өнгөлөг хэвээрээ байгаа. 

Ах, эгч, дүү нар, үеийн залуустаа хандаж хэлэхэд зөвхөн фитнесс гэлтгүй өөрийн дуртай спортоороо хичээллэж амьдралын зөв хэв маягтай болоорой гэж уриалж байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. La Sportiva Mongolia хамт олны зүгээс танд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх