Байгалийн алхалтын тархинд үзүүлэх 4 төрлийн ашиг тус (орчуулга)

Байгалийн алхалтын тархинд үзүүлэх 4 төрлийн ашиг тус (орчуулга)

Ажил төрөл, ахуй амьдралын шахуу давчуу хуваарьтай бидний амьдрал нь гадаа гарч байгалийн сайхныг мэдэрч таашаах боломжийг тэр болгон олгоод байдаггүй. Гэхдээ яаж ийгээд өөртөө цаг гаргаж гадаа алхах нь таны тархинд үзүүлж болох олон талын тус дэмтэй нь батлагдсан байдаг.  

1. Цэвэр агаар 

Цэвэр агаарт гарах нь ашиг тустай гэдгийг хүн болгон л мэддэг. Гэхдээ цэвэр агаарт гарах нь тархинд яг ямар ашиг тустай вэ? Тархины мэдрэлийн эд эс эрүүл хэвийн ажиллаж, өсөж бойжихын тулд шаардагддаг хүчилтөрөгчийн хэмжээ нь булчинд шаардагддагаас 3 дахин их байдаг байна. Оффис, худалдаа үйлчилгээний газар олон цагаар ажилладаг хүмүүс цайны цагаараа агаар амьсгалах нь ажлын бүтээмжид ч эерэг нөлөөтэй

2. Оюун санааны төвлөрөл

Байгальд байснаар тархины нэгэн чухал үүрэг болох төвлөрөх чадварыг 
нэмэгддэг болох нь батлагдсан билээ. Судалгааны зорилгоор Attention-Deficit / Hyperactivity Disorder (ADHD) буюу анхаарал төвлөрөлтийн доголдолтой хүүхдүүдийг 2 группт хувааж хичээлийн дараа нэг групп нь ихэнх цагаа гадаа ногоон орчинд, нөгөө групп нь ихэнх цагаа дотор газар тоглож өнгөрөөсөн байна. Тодорхой хугацааны дараа хүүхдүүдээр яг нэг ижил түвшингийн дасгал ажил хийлгүүлэхэд эхний группийн хүүхдүүд  илүү байсан нь тогтоогдсон байна. 

3. Илүү их D витамин

Байгальд алхах үед хүний арьсаар дамжин нарнаас авч байдаг D витамин нь тархины эд эсүүдийг хамгаалж, үрэвслээс сэргийлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог байна. Та бидний дунд D витаминий дутагдалд осон тохиолдолд жилээс жилд ихсэж байна. Тиймээс 10 минут ч хамаагүй гадаа гарч байхыг хичээгээрэй

4. Стресс бууруулна

Бидний өдөр тутмын амьдралд санаа зовних, стрессдэх асуудал гарах нь элбэг. Гадаа алхах нь зүрхий ачааллыг хөнгөлөх, энэ их ачааллыг мартаж тайвшрах ач холбогдолтой. Түүнчлэн агаарт алхах үед таны тархинаас эндорфин буюу "аз жаргалын гормонууд"-ыг ялгарч байдаг тул стресс буурч сэтгэл санаа өөдрөг болдог нь батлагджээ 

www.advancedneurotherapy.com хуудасны "4 Reasons Why Walking Outside Benefits the Brain" нийтлэлийг сийрүүлэв.

 

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх