Алтай 5 богд уулын авиралтын замууд. Найрамдал, Хүйтэн оргилууд

Алтай 5 богд уулын авиралтын замууд. Найрамдал, Хүйтэн оргилууд

Найрамдал оргил – 4180м
Замын ангилал: 2А
Оргилын газарзүйн солибцол: N49°10'11" E87°48'43"
Бааз лагериас аялал эхэлж Потаниний мөсөн голоор явж хойд Хоног Толгой N49° 9'53" E87°50'7" хүрч буудална. 8км замыг туулж ирнэ. 6 -7 цаг явна. Мөсөн гол дээгүүр явж байхад зурагт үзүүлсэн ангалтай бүсүүдийг туулна. Мөсөн гол дээгүүр олсонд орж явна. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Найрамдал оргил хүртэл 2,1км. Хоногт Толгойн хойд талаар зурагдсан замаар 8-р сараас эхэлж явах хэрэгтэй. Энэ үеэс эхэлж мөсөн гол дээрхи цас хайлж ангалууд ил гарсан үед явах хэрэгтэй. Энэ замын ангалтай хэсгийн ангалууд нь маш өргөн, гүнзгий тул цасанд дарагдсан үед явах нь аюултай. Ангалууд цасанд дарагдаж битүүрсэн үед Хоног Толгойн урд талаар зурагдсан замыг дагаж явах нь эрсдэл багатай.
Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.
Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 3-4 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Энэ үед цас хөлдүү хатуу байдаг тул ангалд унах эрсдэл хамгийн бага, авиралтанд зарцуулах цаг багасдаг. Үдээс хойш 15 цагаас өндөр уулын бүсдээ шуурах, салхилах нь их байдаг. Мөн агаарын теператур өсч дулаардаг тул мөсөн гол хайлмагтаж ус их болно. Ангалтай бүсийг туулах үед цас даахгүй цөмрөх нь ихэснэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 15 градус, хамгийн эгц хэсэгтээ 20 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралтын үед оргил руу өгсөх үед хэвгий хэсгийг даган өгсөх үед хамгийн их байдаг. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.
Та ЭНД дарж тохирох гутлаа сонгоорой
Хүйтэн оргил – 4374м / хойд зам/
Замын ангилал: 2Б / зурагт улаанаар дүрслэгдсэн авиралтын зам/ 
Оргилын газарзүйн солибцол: N49°8'55" E87°49'24"
Бааз лагериас аялал эхэлж Потаниний мөсөн голоор явж хойд Хоног Толгой N49°9'53" E87°50'7" хүрч буудална. 8км замыг туулж ирнэ. 6 -7 цаг явна. Мөсөн гол дээгүүр явж байхад зурагт үзүүлсэн ангалтай бүсүүдийг туулна. Мөсөн гол дээгүүр олсонд орж явна. Хоногт Толгойн хойд талаар зурагдсан замаар 8-р сараас эхэлж явах хэрэгтэй. Энэ үеэс эхэлж мөсөн гол дээрхи цас хайлж ангалууд ил гарсан үед явах хэрэгтэй. Энэ замын ангалтай хэсгийн ангалууд нь маш өргөн, гүнзгий тул цасанд дарагдсан үед явах нь аюултай. Ангалууд цасанд дарагдаж битүүрсэн үед Хоног Толгойн урд талаар зурагдсан замыг дагаж явах нь эрсдэл багатай. 
Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Хүйтэний оргил хүртэл 2,5км. Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна. Авиралт Хоног Толгойгоос эхэлж оргилын хадтай хэсэг буюу 1,2,3,4 хадыг даган авирч оргилд хүрнэ. Авиралтын хамгийн эгц хэсэг нь 3-4 хад руу шилжих хэсэг, энэ хэсэгт налуугийн эгц нь 65 градуст хүрнэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 30-40 градус, хамгийн эгц хэсэгтээ 65 градус хүрнэ. Энэ хэсэгт групп гишүүдийн ур чадвараас шалтгаалж хамгаалалтын олс тавьж авирах шаардлагатай. 
Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 5-6 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Энэ үед цас хөлдүү хатуу байдаг тул ангалд унах эрсдэл хамгийн бага, авиралтанд зарцуулах цаг багасдаг. Үдээс хойш 15 цагаас өндөр уулын бүсдээ шуурах, салхилах нь их байдаг. Мөн агаарын теператур өсч дулаардаг тул мөсөн гол хайлмагтаж ус их болно. Ангалтай бүсийг туулах үед цас даахгүй цөмрөх нь ихэснэ. Халтирч гулсах аюул авиралтын бүхий л үед байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. 
Замын ангилал: 2А / зурагт цэнхэрээр дүрслэгдсэн авиралтын зам/ 
Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Хүйтэний оргил хүртэл 3 км. Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна. Авиралт Хоног Толгойгоос эхэлж зурагт дүрслэсний дагуу явж оргилд хүрнэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 20-30 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ. Авиралтын үед зурагт дүрслэгдсэн ангалтай хэсгийг туулах тул цасний хатууд эрт явах шаардлагатай, мөн энэ замаар 8-р сарын 2-р хагасаас хойш авиралт хийнэ. 
Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 5-6 цаг. Эхлэх цаг 3-4 цагийн хооронд. Та ЭНД дарж тохирох гутлаа сонгоорой
Хүйтэн оргил -4374м /урд зам/
Бааз лагериас хөдөлж Потаниний мөсөн голоор явж зурагт дүрслэгдсэн урд Хоног толгойд / N49°8'52" E 87°51'51"/ ирж байрлана. Замын 6 км. Мөсөн гол дээр олсонд орж явна. Нийт 5-6 цаг явна. Авиралт эхлэх цаг 4-6 цагт. Урд Хоног Толгойгоос хөдөлж Хүйтэн уулын зүүн урд талын хамар, нуруу дээгүүр явах үндсэн замыг дагана. Бусад дүрслэгдсэн хоёр зам нь шилжилтүүд болно. Ойрын жилүүдэд урд талын замаар авиралтууд хийгдээгүй болно. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 25-30 градус, хамгийн эгц хэсэгтээ 55 градус хүрнэ. Авиралтын үргэлжлэх хугацаа 5-6 цаг. Та ЭНД дарж тохирох гутлаа сонгоорой
Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх