Араатан амьтан, могой, хортон шавжид хатгуулбал ямар арга хэмжээ авах вэ?

Араатан амьтан, могой, хортон шавжид хатгуулбал ямар арга хэмжээ авах вэ?

Зөгийд хатгуулах:

Зуны улиралд хүмүүс зөгийнд хатгуулах болон бусад амьтанд хазуулах, хатгуулах нь элбэг тохиолддог. Зөгийд хатгуулсан үед ихэнхдээ гэрийн нөхцөлд арга хэмжээ авч эдгэрэх боломжтой байдаг. Гэхдээ зөгийн харшилтай эсвэл сүрэг зөгийд хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Учир нь зөгийн дайралтад өртсөн үед олон тооны гүвдрүү, хавдар үүсэх нь амь насанд аюултай.

Урьдчилан сэргийлэлт:

Зөгийд хатгуулахаас сэргийлэн хэд хэдэн арга хэмжээг авч болно.

  • Зөгийн үүрийг оролдохгүй байх
  • Чихэрлэг уух зүйлийг гадаа онгойлгохгүй байх
  • Зөгий ихтэй газар амралт болон бусад шалтгаанаар явахдаа цэцгэн хээтэй хувцас өмсөхгүй байх
  • Чихэрлэг жимс гадаа тавихгүй байх
  • Вакцин хийлгэх
  • Харшлыг саармагжуулах тариа хийлгэх
  • Хэрэв зөгий ойрхон нисэж байвал сандрахгүй аль болох тайван байх
  • Сүрэг зөгий эргэн тойронд нисэж байвал амаа хааж, хамар, чихээ таглаад тухайн газраас хурдан холдох
  • Зөгийд хатгуулсан даруйдаа байшин барилга, машинд ороорой. Учир нь зөгий хатгасны дараа бусад нисдэг шавжийг татах бодис ялгаруулдаг.

Авах арга хэмжээ:

  • Зөгийд хатгуулсан хэсэгт аспириныг норгож үрвэл сайн нөлөөтэй
  • Зөгийд хатгуулсан даруйдаа зөгийгүй газар руу хурдан явах
  • Шархыг савангаар угаах, иод, спиртээр арчих
  • Хүйтэн жин тавих. Мөс, мах зэргээр жин тавих гэж байгаа бол арьсанд шууд хүргэж болохгүй, даавуугаар ороох хэрэгтэй
  • Тос түрхэх
  • Өвчин намдаах эм хэрэглэж болно.

Могойд хатгуулах:

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.

Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Шинж тэмдэг:

  • Хатгуулсан газарт улайж хавдана.
  • Хөхөрч цус хурна.
  • Хордлогын шинж илэрч таталт өгнө.
  • Шингэн ууж чадахгүй болно.
  • Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.
  • Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.

Авах арга хэмжээ:

  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй. Учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч танд ямар нэгэн халдвар дамжиж болзошгүй.
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.
  • Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.
  • Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.
  • Шингэн зүйл их уулгах
  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  • Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр /
  • Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг /
  • Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй

Араатан амьтан:

Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.

Урьдчилан сэргийлэлт:

  • Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх
  • Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
  • Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг  амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч танд ямар нэгэн халдвар дамжиж болзошгүй

Авах арга хэмжээ:

  • Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгах,
  • Галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулах
  • Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчих
  • Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
  • Том хэмжээний шарх үүссэн, цус алдаж байгаа үед угааж цэвэрлэх аргыг хэрэглэхгүй. Яаралтай эмнэлэгт очих

Тэмээ аалз:

Монголын говийн аалзнууд аюултайд тооцогддог. Энэ аалзны хор нь мэдрэлд нөлөөлөх аюултай. Голдуу хүний хөлийн улны тус газар хаздаг. Энэ аалз хүнээс дайждаг боловч айж сандарсан үедээ өөрийгөө хамгаалах гэж ийнхүү хаздаг байна.

 

Шинж тэмдэг:

Тэмээн аалзны хор цусаар дамжин хүний биеэр тархаж халдварт өвчин үүсгэх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.

Авах арга хэмжээ:

Хазсан үед нь сүүлнийх нь хэсгийг даруй шахах хэрэгтэй. Сүүлнээс нь гарсан өтгөн хар шингэнийг шархан дээрээ түрхдэг бөгөөд энэ нь аалзны хорыг цааш нэвтрүүлэхгүй байх хамгийн эхний арга хэмжээ юм байна. Дараа нь заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.

Уридчилан сэргийлэх арга:

Аалзнаас хамгаалахын тулд өөрийгөө юмуу гэр, майхнаа тойруулаад олс дугуйруулж тавиад дээрээс нь ус асгаж норгодог.

Арваалж:

Загийн шар аалз буюу арваалж. Загийн шар аалзны тухай үлгэр домог шиг олон яриа байдгийн нэг нь Бахь шиг "төмөр" шүдтэй, аминд хүрэм хүчтэй хортой, бие биенээ барьж иддэг гээд л... Хамгийн томдоо 5-7 сантиметр хүрэх урттай арваалж манай говьд элбэг тохиолдох аалз.

Маш хөдөлгөөнтэй, хурдан гүйнэ. Бас дэвхэрч харайж чаддаг, хүмүүсийн зэс, төмөр гэж эндүүрдэг хүчтэй хоёр хос буюу сэтгүүр зүү, хайч ч гэмээр дөрвөн хошуутай гээд мэргэжлийн анчинд байх бүхий л шинж чанар загийн шар аалзанд бий. Шар аалзанд хорны булчирхай байхгүй гэж судлаачид үздэг. Гэхдээ түүний хурц хошуунд азгүйтэж хазуулах нь хүсэх зүйл биш шүү.

Шинэ тэмдэг:

Маш хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ, хазуулсан газар үрэвсэж, хавдана, халуурна учир нь арваалжны өмнөх хоол зоогоос хошуу шүдэнд нь үлдэж хоцорсон бохир зүйлс шарханд нэвтэрч үрэвсүүлж байгаа нь тэр.

Арга хэмжээ:

Хазуулсан газраа хүйтэн жин тавьж эмчид хандах хэрэгтэй.

Уридчилан сэргийлэх арга:

Аалзнаас хамгаалахын тулд өөрийгөө юмуу гэр, майхнаа тойруулаад олс дугуйруулж тавиад дээрээс нь ус асгаж норгодог.

Хүндэтгэсэн:

La Sportiva Mongolia

 

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх