ХӨВСГӨЛ АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД.

Монгол улсын хойморт оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь Дэлгэр мөрний хөндийд далайн төвшнөөс дээш 1283 метр өндөрт оршино. Улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай ба 23 сум, 1 тосгон, 128 багтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 100,600 мянган хавтгай дөрвөлжин километр. Хөвсгөл аймаг нь Монголын хамгийн олон хүн амтай  аймаг.

Хөвсгөл аймгийн нутагт цаг агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан vе 7 дугаар сард +15 - +20 хэм, хамгийн их дулаан +34, өвлийн хамгийн хvйтэн vе 1 дvгээр сард –24 - -49 хэм, зарим жил –49 -52 хэм хvйтэрдэг. Жилийн дундаж тунадасны унах хэмжээ нутгийн хойд хэсгээр 300 – 400 мм, өмнө талаар 200 – 300 мм байх бөгөөд дийлэнх нь 7 – 8 дугаар сард унана. Тиймээс та Хөвсгөл аймгийн нутгаар аялах гэж байгаа бол орон нутгийн цаг уурын нөхцөлд тохирсон гутал хувцас сонгон хэрэглэж тав тухтай аялаарай.

Та ГУТАЛ, ХУВЦАС дээр дарж өөрт тохирхыг сонгоорой.

  1. Соёны бүс нутаг

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ''Мөнх сарьдаг'' уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ''Мөнх сарьдаг'' уул бөгөөд 3491 метр өндөр. Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг юм.

  1. Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Энэ нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ринченлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгаж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна.

  1. Даян дээрхийн агуй

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 километр зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд тусгай хамгаалалтад авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүрдээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай. Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуйтай. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг.

  1. Уушгийн өврийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушги уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

  1. Улаан толгойн буган хөшөө

Мөрөн хотоос 35 км Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчимд нь нэлээн хэдэн 1-2 метр өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай.

  1. Дархадын 13 овоо

Дархад нутаг руу орох давааны оройд 13 овоо байдаг. Энэ 13 гэдэг нь дархдуудын шүтдэг тоо бөгөөд хүний ертөнцөд оршиж байгаа орон зайд 10 зүг, 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ын тоог бий болгож байгаа ажээ. Дархдуудын шүтлэг бол 10 зүг, 3 цагтаа даатгал өргөж байгаа хэрэг ажээ.

  1. Цаатны нутаг

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумуудад нутагладаг. Тайгад 4 улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Тэдний аж төрөх гол арга бол цааг буга маллан, ан ав хийж амьдрах бөгөөд Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Шишгэдийн голын сав нутгаар аж төрөн амьдардаг.

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх