Үүрийн 4-6 цаг: Уушиг, Бүдүүн гэдэс идэвхэжнэ. Энэ үед агаар хамгийн цэвэр байдаг ба Бясалгал, Иог хийвэл зохимжтой. Мөн энэ үед ширгээсэн ус уухад бүдүүн гэдэс өөрийгөө цэвэрлэдэг.
Өглөө 7-10 цаг: Ходоод, нойр булчирхай идэвхэжнэ. Яг энэ үед өглөөний цайгаа уувал тохирно. Алгасвал ходоод, нойр булчирхай хямарна.
Өдөр 11-14 цаг: Зүрх, нарийн гэдэс идэвхэжнэ. Энэ үед сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Харин энэ үед сэтгэл тогтворгүй байвал өдрийн турш сэтгэл санаа хямардаг. Мөн өдрийн зоог хүртвэл зохино.
15-18 цаг: Бөөр, Давсаг идэвхэжнэ. Энэ үед өдрийн турш уух ус, шингэний 60%-г уух нь зүйтэй. Энэ үед ус уувал бөөр ачаалахгүй. Харин энэ цагаас хойш ус уувал бөөр ачаалж өглөө сэрэхэд бие хавагнасан байдаг.
Орой 19-22 цагт: Хий, цусны эргэлт тогтворжиж хүний бие унтахад бэлдэж байдаг.
Шөнө 23-02 цагт: Элэг, цөсний үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ үед гүн нойрондоо унтаж байвал элэг цусаа сайн шүүж, цөсний суваг тэлж амардаг. Гэтэл энэ цагт нойргүй байх, 22 цагаас хойш юм идвэл элэг цөс хямардаг. Маргааш өдөржин ядарч, ажлын бүтээмж буурдаг.
1 сэтгэгдэл
Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байна. Танай блокыг мэдээллүүдийг яаж авах вэ?