Зуны нарлаг өдрүүд ойртож явган аялаж, алхах цаг ойртсоор байна. Харин явган аялаж, алхах үед гутал холгож, хөлөнд цэврүү үүсэх нь элбэг байдаг. Үүнийг богино хугацаанд эмчлэхгүй бол, гутал өмсөхөд асуудал үүсч, төвөгтэй байдал бий болдог. Иймд бид та бүхэндээ цэврүүтсэн хөлийг хялбархан эмчлэх аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.
Юун түрүүнд, өөртөө таарсан, хөлд эвтэйхэн гутлыг сонгох нь чухал. Халуунд хөл хөлөрч, дотроо гулгах үед, эсвэл багадаж барьсан гутал өмсөж, үрэлт үүссэнээр хөлийн арьс хуулрах, цэврүү үсрэх, шархлах асуудал гардаг. Мөн хэт хатуу зуузайтай бол хөл холгож мэднэ. Гутал, өндөр намдаа гол нь биш хамгийн гол өөрт хэр тухтай байгаагаас шалтгаалдаг шүү.
Та ЭНД ДАРЖ размер тааруулах заавартай танилцаарай.
Цэврүү үсрэх:
Хэрэв хөл холгосноос үүдэн, арьсан дор шингэн хуримтлагдаж, цэврүү үсэрсэн бол хагалах хэрэгггүй. Харин түүний оронд цэврүүтэй хэсгийг нарийн зүүгээр хатгаж, шингэнийг нь бүрэн гаргаж, арьсаа наалдуулах хэрэгтэй. Дахин шингэн хуримтлагдвал дээрх аргыг давтана. Аль болох өөрөөр нь хатаагаарай. Шархны лент нь шархыг зөөлрүүлэн, нялцайлгах сөрөх талтай.
Хөлс дарагч түрхэх:
Холгосон хөлийг хэрхэн эмчлэх вэ?
Холголтын улмаас хөл шалбарч, шархалсан бол тухайн хэсэгт үрэлт өгч, өвчнийг улам даамжруулахгүйн тулд, тухайн хэсэгт наалт наах хэрэгтэй. Дараа нь гутлаа өмсөхөд, өвдөлт намдаж, зовиур багассан байдаг. Ийнхүү наалт нааснаар шарханд бохир орох, үрэвсэхээс сэргийлж өгдөг юм.
Цэврүүг богино хугацаанд эмчлэх:
Марганцтай ус: Та марганцтай усанд хөлөө хэсэг байлгаж, цэврүүг эмчилж болох юм.
Давс: 1 литр буцалсан усанд, 1 халбага далайн давс хийж хутгаад, хөлөө байлгаарай.
Балжингарав цэцэг: Тус цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээтэй билээ. Та хатаасан цэцгийг усанд хийж, үүндээ хөлөө дүрж хэсэг байлгах хэрэгтэй.
Өндөг: Судлаачдын үзэж байгаагаар, өндөг нь гэмтсэн арьсыг эмчилдэг байна. Та түүхий өндгийг хагалж, дотрох нимгэн хальсыг нь цэврүүн дээр тавьж, гадуур нь бинт эсвэл шархны лентээр боох хэрэгтэй .
Алимны цуу:
Алимны цуу нь бактерийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ хэрэглэхдээ маш болгоомжтой хандахгүй бол арьсыг түлэх магадлалтай. Алимны цуу шингээсэн хөвөнгөөр холгож, шархалсан хэсгийг арчиж, элдэв нянгаас хамгаалах боломжтой. Дараа нь шарх, үрэвслийн эсрэг тосыг түрхэж өгөөрэй.
Усархаг цэврүүг эмчлэх:
Хэрвээ таны хөлөн дээр үсэрсэн цэврүү жижиг хэмжээтэй бол, хагалалгүй, ус төрөгчийн хэт ислээр арчихад хангалттай. Жижиг цэврүү нь 1-2 өдрийн дараа гэхэд эдгэж, арилна.
Харин цэврүү том хэмжээтэй бол, хагалж, шүүсийг нь гаргах хэрэгтэй. Үүнийгээ цэвэрлэсний дараа, шархны лент наагаарай.
Зуун настын шүүс, гель
Зуун наст нь бүхий л төрлийн үрэвсэл, улайлт, өвдөлтийг намдаахад чухал үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд зуун наст ургамлын шүүсийг шархалсан хэсэгт түрхэх, эсвэл доторх гелийг нь түрхэж болох юм.
Витамин Е
Арьсыг нөхөн төлжүүлж, сэргээх гайхалтай үйлчилгээг үзүүлдэг. Үхсэн арьс, эд эсийг гуужуулан, шинэ арьсыг нөхөн төлжүүлэхэд тусладаг байна. Тиймээс шархан дээрээ капсултай Витамин Е, тос, кремийг түрхэх хэрэгтэй.
Та өөрт тохирсон таны хэрэгцээг бүрэн хангах гутал өмсөж эрүүл, аюулгүй аялаарай.
Хүндэтгэсэн:
La Sportiva Mongolia