Өнгийн тухай ойлголт:

Өнгийн тухай ойлголт:

Германы эрдэмтэн Иоган Вольфман Гёте 1810 онд “Өнгийн тухай сургаал” гэдэг зохиолоо бичжээ. Гёте өнгөтэй холбоотой бүх үзэгдлийг судлаад физиологийн талаас буюу хүний бие организмд өнгийн нөлөөлөх үйлчлэлийг ангилан авч үзсэн байдаг. Гёте өнгө бол сэтгэл хөдлөлийг өдөөгч, гэрлийн үр дүн гэрэл, өнгө сэтгэл хөдлөл нь учир шалтгаанаар холбогдсон нэгэн холбоосны бүрдэл юм гэжээ. Тэрээр янз бүрийн өнгө хүний сэтэхүйд хэрхэн нөлөөлсөн нөлөөллийг судлаад өнгийн схемийг зохиосон байдаг.

Харин Английн эрдэмтэн Исак Ньютон харанхуй орчинд гурвалжин линз дундуур жижиг нүхээр нарны гэрлийн нэвтрүүлэхэд хөх, улаан, шар өнгийн судал үүсч байсныг тогтоосон бөгөөд үүнийгээ спектр гэж нэрлэсэн.

Эдгээр гурван өнгийн судлыг өнгийн тухай онолд үндсэн өнгө гэж үздэг. Спектрийн өнгийн судлууд нь нэг нь нөгөөдөө уусаж нэгдэхдээ солонгийн долоон өнгийг үүсгэдэг. Ингэж эрдэмтэн И. Ньютон гэрлийн долгионы өнгийн задрал буюу спектрийн хуулийг нээсэн түүхтэй.

Спектрийн өнгүүдийг дэс дараалан дугуй хүрээнд байрлуулахад өнгийн спектр буюу өнгийн хүрээ үүсдэг. Өнгийн хүрээ бол дулаан, хүйтэн өнгө, өнгийн зохицол, эсрэг ба харш өнгө, шинэ өнгө үүсэх зүй тогтол зэргийг урьдчилан харж болох шинжлэх ухааны үндэстэй эмх цэгцтэй систем юм. Үндсэн гурван өнгөнөөс хэрхэн олон өнгө үүсч өнгийн дугуй үүсгэсэнийг зурагт үзүүлэв.

Өнгийн зохиоцол

Өнгө зохицуулах олон арга байдаг. Зарим аргаас дурьдвал:

  1. Өнгийг дагнаж зохицуулах арга
  2. Хоршуулж зохицуулах арга
  3. Харшуулж зохицуулах арга

Өнгийг “Дагнаж” зохицуулах арга:

Нэг өнгийг эх өнгөтэй хольж тон/сүүдрэг/-оор нь дэс дарааллуулан заагтай, зааггүйгээр байрлуулсан нь тухайн нөхцөлд зохицсоныг “Дагнаж зохицуулах” арга гэнэ. Өөрөөр хэлбэл нэг өнгийг хүндээс хөнгөн рүү, эсвэл хөнгөнөөс хүнд рүү жагсаан байрлуулахыг “Дагнаж” зохицуулах буюу өнгийн дагнаас гэж нэрлэдэг.

Өнгийг “Хоршуулж” зохицуулах арга:

Өөр өөр өнгийг хүндээс хөнгөн рүү юмуу хөнгөнөөс хүнд рүү жагсаан байршуулахыг “Өнгө хоршуулах” арга гэнэ. Өөрөөр хэлбэл биеэ даасан өөр өөр өнгүүдийг тон /сүүдрэг/-ыг нь харгалзан аль болох зохистой байршлаар байршуулсан нь тухайн нөхцөлд зохицсоныг өнгө хоршуулах гэнэ. Хоёр өнгийн хоршил, гурван өнгийн хоршил гэх мэтээр хэдэн ч хоршил байж болох юм.

 

Өнгийг “Харшуулж” зохицуулах арга:

Хүнд хөнгөнөөрөө эрс тэс ялгаатай юмуу хүнд хөнгөнөөрөө ойролцоо өнгүүдийг жагсаан байршуулахыг харшуулан зохицуулах арга гэдэг. Өөрөөр хэлбэл эрс тэс гэрэлтлэгтэй, хүйтэн, дулааны ялгарал ихтэй өнгүүд болон өөр өөр өнгөтэй боловч ойролцоо гэрэлтлэгтэй өнгүүдийн зохистой тэнцвэрийг олж тухайн нөхцөлд зохицуулсныг харшуулж зохицуулах гэнэ.  Хоёр өнгийг 50х50%-тай зохицуулбал “хүнд харшил” гэдэг. 20х80, 5х95 гэх мэт хувьтай зохицуулбал “хөнгөн харшил гэдэг.

 

Өнгийн сэтгэл зүйн нөлөөлөл:

Өнгөний хараа зүйн нөлөө: 

Өнгөний зарим нэг зохиомж , хэрэглээ нь бидний хараанд " хуурмагаар" үзэгдэж нөлөөлөх нь бий. Өөрөөр хэлбэл бидний нүд өнгийг хэрхэн тусгаж авдагтай холбоотой. Эсрэг өнгүүдийг зэрэгцүүлэн тавьбал аль аль нь илүү тодорч харагдана. Харин гарал нэгтэй өнгийн дэвсгэр дээр байрлаж байхдаа илүү эрчимтэй харагдах хэдийч өнгөлөг байдал нь буурна. Зохиомжийн шийдэлтэнд зарим өнгүүдийг хэт хүчтэй авах нь бусад өнгүүдээ үхээнц байдалд оруулан өнгийн ерөнхийлсөн шийдэлтийг алдагдуулна.

 

Зарим өнгө тодорч, зарим нь бүдгэрч харагддаг.

Ерөнхийдөө тодорч томорч харагддаг өнгүүд нь улаан, улбар шар зэрэг дулаан өнгүүд байх бөгөөд эдгээр нь өндөр эрчим бүхий өнгөний шилжилтийн зэргийн хувьд бараан түвшинд байдаг бол эсрэгээрээ жижгэрч, бүдгэрч харагддаг хөх, цэнхэр, ногоон зэрэг хүйтэн өнгүүд нь сул эрчим бүхий шилжилтийн зэргийн хувьд цайварт ордог.

 

ӨНГИЙН БЭЛГЭДЭЛ 

Өнгийн бэлэгдэл нь аль төвшний, ямар утгаар нь, аль соёлын уламжлалаар тайлбарлахаас хамаараад нэгэн өнгийн тухайд ч өөр өөр бэлгэдэл утгатай байж болно. Байгаль дээр буй солонгын долоо өнгийг сансрын долоон эрхэс, долоон гараг, хөгжмийн долоон тэмдэглэгээтэй тус тус харгалзуулан үздэг. Уламжлалт болон дорно дахины өнгийн тухай урлаг, урлалын үзэл ёсоор бол “Цэцгийн эрхи” шаштиртаа дурдсанаар тэн хөх-(номин) ногоон, шунх-час улаан, энгэсэг - хүрэн, хонд-улбар шар, шар, арам хөх долоон өнгийг эцэг өнгө хэмээн нэрлэдэг байсан.

Хар өнгийн бэлэгдэл

Хар өнгө бол монгол утга соёлд домог зүй, бөө мөргөлийн зүүн зүгийн дөчин дөрвөн тэнгэрийн өнгө зүс, түүнтэй холбоотой муу үйлийн өнгө болох учир буй. Мөхөөн сүйрүүлэх аливаа хүчийг хар өнгөөр бэлгэдэх нь монгол баатарлаг туйлсын хэв болсон дүрслэл юм.

 

 

Цагаан өнгийн бэлэгдэл

Эрт дээр үед монгол бөө нар цагаан өнгийн дээл, цагаан малгай, цагаан морь уньж явдаг байсан нь түүхэн сурвалж, жуулчдын тэмдэглэлээс тодорхой бөгөөд цагаан сарын шинийн нэгэнд монголчууд нийт хотлоороо хаан, харцгүй цагаан дээл өмсч цагаан морь унадаг байсан нь ертөнцийн аливаа хар үүтгэл бүхнийг цагаалан цайлгах сайн ёр хэмээн бэлгэддэг байжээ. Энэ утгаараа Монголын хаадын ширээнд залрах ёслолыг ариутгана хэмээн үзэж цагаан дээл цагаан морь унадаг байсан нь түүхэн бодит заншил гэж үздэг. Монголын нууц товчоонд тэмдэглэсэнээр 1206 онд Тэмүүжинг бүх Монголын хаанд өргөмжлөх үед есөн хөлт цагаан туг залж цагаан морь, цагаан дээл өмсгөж байжээ. Мөн эрт дээр үед жилийн хагасыг тэмдэглэх баярын эхний өдрүүдэд цагаан өргөө, цагаан хувцас зэрэг нь цаг хугацааны шинэлэлийг бэлгэддэг байна. Мөн цагаан өнгө нь тусч сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог.

Хөх өнгийн бэлгэдэл 

Хөх өнгийн бэлгэдлийн эх сурвалж нь монголчуудын хувьд тэдний тайлга тахилгын соёлын гурван их мандлын нэгэн, шүтэхүүн болсон “Мөнх тэнгэрээс” үүдэлтэй бөгөөд хөх өнгийг бэлэг дэмбэрлийн дээд болгон шүтэж ирсэн бөгөөд улсаа хөх монгол гэж нэрлээд улсын туг далбааг хөх өнгийн эдээр хийж түүний дор явах цэргийг Хөх тунгийн цэрэг хэмээн нэрлэжээ.

 

 

Ногоон өнгийн бэлгэдэл

Намуун тайван, дэлгэрч цэцэглэхийн бэлэгдэл, идэр залуугийн бэлгэ тэмдэг болдог байна.

 

 

 

 

Шар өнгийн бэлгэдэл 

Шар өнгө нь алтны өнгө буюу эрднийн сан, баялаг чинээлэг байхын бэлэг тэмдэг болдог. Мөн шар өнгө нь бичиг ном, мэргэн цэцэн ухааны бэлгэдэл болдог байна.

 

Улаан өнгийн бэлгэдэл

Монгол туургатан улаан өнгийг халуун дотно өнгө гэж үздэг. Түүх сударт үзвэл монголчууд гал бол хүнийг улаан гэрлээрээ гийгүүлж, халуун элчээрээ дулаацуулж, өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагт хэзээд мандан бадарч хүний ураг удам буюу улсын үе залгамжийн тэмдэг болж байдаг гэж үздэг учиртай. Гал нар хоёр элчээрээ тэтгэж, гэрлээрээ мөнхөд гийгүүлж байдаг цацран мандахын билэг тэмдэг гэж үзэж дээдлэж тахисаар ирсэн.

Өнгийг хэрхэн зөв зохицуулах вэ?

Цагаанаас хар, нийт 30 өнгө.

  1. Цагаан: ихэнх өнгөтэй зохицно. Гэхдээ цэнхэр, улаан, хартай илүү.
  2. Цайвар шаргал: хөх, бор, тод ногоон, хар, улаан, цагаантай.
  3. Саарал: үндсэн өнгө: “янагийн” өнгөтэй илүү зохицно: улаан, чернилэн ягаан, ягаан, хөх
  4. Ягаан – бор, цагаан, ногоон гааны, оливын, саарал, хушны болон зөөлөн цэнхэр.
  5. Гүн ягаан – саарал, бор шаргал, ногоон лайм, ногоон гааны, бор.
  6. Улаан – шар, цагаан, бор, ногоон, хөх болон хар өнгөтэй.
  7. Улаан лоолийн өнгө: хөх, ногоон гааны, элсэн, шаргал, саарал.
  8. Тоорын улаан өнгө: саарал, цайвар ягаан, элсэн, цагаан, цайвар шаргал
  9. Бөөрөлзгөнийн улаан өнгө: цагаан, хар, сарнайн улаан өнгө.
  10. Бор: тод цэнхэр, крем, ягаан, ногоон, цайвар шаргал.
  11. Цайвар бор: цайвар шаргал, кремэн цагаан, цэнхэр, ногоон, үнсэн саарал, улаан.
  12. Гүн бор: нимбэгэн шар, хөх, ногоон гааны, үнсэн сааралдуу ягаан, лаймын ногоон.
  13. Бор шаргал: ягаан, гүн бор, цэнхэр, ногоон, үнсэн саарал
  14. Оранж: хөх, цэнхэр, чернилэн ягаан, цагаан, хар, сараан цэцгийн
  15. Цайвар оранж: саарал, бор, оливийн
  16. Хар оранж: цайвар шаргал, оливийн, бор, тоорын
  17. Шар: цэнхэр, сараана цэцгийн, цайвар хөх, чернилэн ягаан, саарал, хар.
  18. Нимбэгийн шар: тоорын улаан, бор, цэнхэр, саарал
  19. Цайвар шаргал: саарал, бор, улаан туяатай, бор шаргал, цэнхэр, үнсний сараал
  20. Алтан шар: саарал, бор, тод ногоон, улаан, хар
  21. Оливын: жүржийн, цайвар бор, бор
  22. Ногоон: алтан бор, оранж, салатны ногоон, шар, бор, саарал, крем, хар, тосны цагаан
  23. Салатны ногоон: бор, бор шаргал, саарал, гүн цэнхэр, улаан
  24. Хусны: тоорын улаан, шар, бор, кремын, гүн чернилэн ягаан.
  25. Электрик нь алтан шаргал, бор, цайвар бор, саарал, мөнгөлөг
  26. Хөх: улаан, саарал, бор, оранж, ягаан, цагаан, шаргал өнгөтэй.
  27. Гүн цэнхэр: цайвар цагаан, хөх, ногоон шаргал, бор, саарал, цайвар цагаан, оранж, ногоон, улаан, цагаан
  28. Сараана цэцгийн өнгө: оранж, ягаан, гүн чернилэн ягаан, оливийн саарал, шар, цагаан
  29. Гүн чернилэн ягаан: алтан бор, цайвар шаргал, саарал, хусны, ногоон гааны, цайвар ягаан.
  30. Хар – төгс, ямар ч өнгөтэй хосолно, илүүтэй оранж, ягаан, салатны ногоон, цагаан, улаан, сааралдуу, шаргал өнгөтэй зохицно.

Блогууд руу буцах

1 сэтгэгдэл

Тодорхой ойлгомжтой мэдээлэл оруулжээ, Баярлалаа.

Мөөгий

Сэтгэгдэл үлдээх