Таны биеийн хөлс, үнэртэй ус эсвэл арьсны тос зэрэг анхилуун үнэр нь олон километрийн зайд байгаа шавжийг өөр лүүгээ татдаг.
Шумуул анхилуун үнэрт хүмүүст илүү дуртай байдаг байх нь.
Мөн чихэрлэг цусанд дуртай ч гэдэг. Хэрэв та аяллын үеэр хүүхдэдээ мөн өөрсдөө чихэрлэг ундаа их уувал шавжийг өөртөө татах эрсдэлтэй.
Хүүхдийг тань шумуул их хатгасан бол та өөрөө бас буруутай байх нь.
Тэд бас өөх тос, тухайлбал цусан дахь холестерин ихтэй хоол идэх дуршил ихтэй байдаг.
Өөх тос, элсэн чихэр нь шавжийн тэжээл болдог тул аялалд явахдаа хөнгөн хооллож явах нь шумуул болон хатгадаг шавжаас 100% хамгаалахгүй ч бага ч болов тус нэмэр болно.
Мэдээж шумуулын цацлага, тос үнэхээр хэрэгтэй. Бас цацлага нь арьсанд мөн хувцсанд цацна гэсэн ялгаатай байдаг шүү. За тэгээд энэ зуныг сайхан газраар зөв зохистой сайхан аялаарай.