Хээр хөдөө аялал, зугаалгаар явж байхдаа 00-н асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Хээр хөдөө аялал, зугаалгаар явж байхдаа 00-н асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Замдаа тааралдсан цайны газар, кофе шоп, хот суурин гээд бие засах боломжтой газрууд тааралдвал ашиглаад аваарай дараагийн бие засах боломжтой газар хаана байгааг та мэдэхгүй шүү.

Дээр дурдсан газруудын ариун цэврийн өрөө 00 цаастай байна гэдэг бараг л боломжгүй тиймээс та аялалд явахдаа хангалттай хэмжээгээр 00 цаасаа бэлдээрэй.

Аль нэг үйлчилгээний газар, байгууллага руу ороод 00-н өрөөг ашиглахыг гуйхаас хэзээ ч битгий санаа зовч ичээрэй.


Хээр хөдөө бие засах 00 өрөө байхгүй үед та хэрхэн асуудлаа шийдэж байна.

Хэрэв та хүндээр бие засах шаардлагатай болсон бол гол уул овооноос хол, усны эх үүсвэрээс зайдуу газар жижиг хүрз ашиглан 15-20 см нүх ухаад бие засаад дараа нь булаарай.

 

Танд хэрэгтэй зүйлс:

  • Жижиг хүрз
  • 00 цаас
  • Нойтон салфетка
  • Гар ариутгагч
  • Хэрэглэсэн 00 цаасаа хийх ZIPLOC уут

Харин хэрэглэсэн 00 цаас, нойтон салфеткаа ZIPLOC уутанд хийгээд эхний таарсан хогийн цэг дээр хаяарай.

Эрэгтэй хүн хөнгөнөөр бие засахад тийм ч хүндрэлтэй байдаггүй ч та гол усны эх, булаг шанд, усны эх үүсвэр, ургамал ногоо руу битгий бие засаарай. Аль болох шороо, чулуутай газар бие засаж байгаарай

Эмэгтэй хүн байгальд ил задгай бие засах, олон хүн хэрэглэдэг нийтийн модон 00 ашиглах нь тийм ч таатай байдаггүй. Тиймээс бүсгүй та эмэгтэйчүүдэд зориулсан бие засах юүлүүр ашиглаарай.

Давуу талууд:

  • Муухай модон жорлонд орох шаардлагагүй.
  • Дов, бут, жалгаа хайж явах хэрэггүй.
  • Хувцас тайлж хүний нүднээс нуугдах хэрэггүй.
  • Авч явахад авсаархан жижиг тул их зай эзлэхгүй.
  • Нэг удаагийн зориулалттай тул цэвэрлэх хадгалах талаар санаа зовох хэрэггүй хогийн уутандаа хийгээд хогийн цэг дээр хаяхад л болно.
Байгальд ээлтэй орчноо бохирдуулахгүй аялах нь хүн бүрийн үүрэг хариуцлага гэдгийг та битгий мартаарай.
Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх