Хумс шигдэх эмгэг

Хумс шигдэх эмгэг

Хумс шигдэх эмгэг ихэвчлэн хөлийн эрхий хуруунд тохиолдоно. Хумс үзүүрээрээ арьсанд шигдэж улайх, хавдах зэрэг зовуурь өгдөг.

Хөнгөн хэлбэрийн шигдэж ургасан хумсыг хувь хүн өөрөө арчилж, эмчлэх боломжтой ч хүндэрсэн тохиолдолд заавал эмчид хандахыг зөвлөнө. Хумс шигдэх эмгэгийг эмчлэхгүй орхисон тохиолдолд үрэвсэл нь хөлийн яс руу халдварлан ясыг үрэвсүүлэх аюултай.

Чихрийн шижин болон хөлийн цусны эргэлтийг багасгах бусад төрлийн өвчтэй бол хумс шигдэж ургах эмгэг ойр ойрхон тохиолдоно.

Шалтгаан:

Дараах шалтгааны улмаас хөлийн хумс шигдэж ургасан байж болно.

Үүнд:

  • Хөлийн хурууг хавчсан гутал өмсөх

  • Хумсаа буруу авах

  • Хөлийн хуруугаа гэмтээх

  • Мушгирч ургадаг хумстай байх

Шинж тэмдэг:

  • Хумсны нэг эсвэл хоёр талаар өвдөх, эмзэглэх

  • Хумсны эргэн тойронд улайх

  • Шигдсэн хэсгээр хавдах болон идээ татах

  • Хөлийн эрхий хуруу маш ихээр өвдөж, улайсан, идээ татсан бол эмчид хандаарай.

Хүндрэл:

Эмчлээгүй орхисон тохиолдолд шигдсэн хумсны үрэвсэл нь хөлийн яс руу халдварлаж ясыг үрэвсүүлэх аюултай. Хэрэв чихрийн шижинтэй бол өвчин хүндрэх магадлал өндөр байна. Яс руу шигдэж идээ татсан бол мэс заслын аргаар эмчилнэ.

Урьдчилан сэргийлэлт:

  • Хөлийн хумсыг зөв авах – Хумсаа дугуйруулж биш тэгж тайрч аваарай.

  • Хумсаа гүн авахгүй байх

  • Таарсан гутал өмсөх. ЭНД дарж гутлын дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  • Чихрийн шижин өвчтэй бол хөлийн хуруугаа ойр ойрхон шалгаж байгаарай.

 

Эмчилгээ:

Шигдсэн хумсыг авч, идээ татсан бол идээг бүрэн шахаж гаргах зэрэг эмчилгээ хийнэ. Идээт үрэвслийг дарахын тулд тохирсон антибиотик уухыг эмч зөвлөдөг. Яс руу шигдэж идээ татсан бол мэс заслын аргаар эмчилнэ.

Хөнгөн хэлбэрийн хумс шигдэлтийг дараах зааврын дагуу гэртээ эмчилж болно.

  • Хөлөө бүлээн усанд 15-20 минут хийснээр хавдалт нь буурна

  • Хөлөө бүлээн уснаас гаргаад зөөлөрч дэвтсэн хумсыг авах, цэвэр бинтээр боох

  • Антибиотиктой тосон түрхлэг идээт үрэвслийг дарах зорилгоор түрхэх

  • Өвчин намдаах эм уух

  • Өдөр бүр оймсоо сольж үрэвсэл дахихаас сэргийлэх

La Sportiva Mongolia

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх