Монгол орны уулс

Монгол орны уулс

Монгол орны өндөр уулс

Монгол орны уул зүйн байгуулалтын үндсэн бүрдэлдэхүүнд Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Хянганы салбар уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Дорнодын тэгш тал, уулс хоорондох хотгорууд орно. Монгол орны үзэсгэлэнт байгаль, уулсаар аялхаар төлөвлөж байгаа бол аялаж, авирхад тохиромжтой уулсын товч мэдээлэлтэй танилцан уу.

 

Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн оргил нь Монгол улсын хамгийн өндөр цэг юм. Мөнх цаст энэхүү оргил нь далайн түвшнөөс дээш 4374м өргөгдсөн. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд орших бөгөөд Монгол Хятадын хилийн дагуу оршдог.

Анх 1956 онд Монголын уулчид Хүйтэн оргилд авирч байсан. Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газарзүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ.

Та ЭНД ДАРЖ Өндрийн гутлаа сонгоорой.

 

Монгол Алтайн нурууны хамгийн өндөр нуруу болох Алтай Таван Богдын үндсэн таван оргилын нэг нь Малчин оргил буюу Малчин уул юм. Энэхүү оргил нь Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 4051 м өргөгдсөн уул юм. Энэ оргил нь Алтай Таван Богдын таван оргилоос цорын ганц тусгай хэрэглэлгүйгээр авиралт хийж болох уул юм.

Та ЭНД ДАРЖ 4 улирлын гутлаа сонгоорой.

 

Мөнххайрхан уул нь Баян-Өлгий аймгийн Булган сум Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог уул юм. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 м өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно.

 

Та ЭНД ДАРЖ 3 улирлын гутлаа сонгоорой.

 

Цамбагарав нь баруун Монголд, Ховд, Баян-Өлгий аймгуудын заагт орших, Алтайн нурууны нэгэн салбар болох мөнх цаст уул юм. 2 оргилтой бөгөөд  "Цаст уул" "Цамбагарав" д.т.дээш 4193 м, гэдэг.

Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр аж. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Та ЭНД ДАРЖ гүйлтийн гутлаа сонгоорой.

 

Хөх сэрхийн нуруу нь Алтайн нурууны салбар Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50-иад километр үргэлжлэн орших нуруу юм. Нуруу нь Монгол Улсын баруун хойд хэсэгт орших Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Ховд сумдын[1] хилийг дамнан оршдог. Хөх сэрхийн нурууны ноён оргил нь далайн түвшнээс дээш 4019 метрт өргөгдсөн Тахилтын уул юм.

 

Та ЭНД ДАРЖ хувцасаа сонгоорой.

 

Сутай хайрхан нь Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талынх нь бөгөөд Су+тау гэсэн түрэг гарлын Устай уул үг гэж тайлбарладаг. Говь-Алтайн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт оршдог. Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт устай уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий.

Их Богдын нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр Их Богд уул, түүний салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутгалан зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд үзэсгэлэнт газрууд байдаг.

 Та ЭНД ДАРЖ дагалдах хэрэгслээ сонгоорой.

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших Хангайн нурууны хамгийн өндөр уул юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм.

 Эрхэм та монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, өндөр уулсаар аялах гэж байгаа бол хэрэгцээ шаардлагыг тань бүрэн хангах зориулалтын гутал хувцас хэрэглээрэй.

La Sportiva Mongolia

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх