Сайн байна уу.
Та бүхэндээ энэ удаагийн "Танд хэрэгтэй мэдээллүүд" булангаараа хүний биеийн булчингийн бүтэц, ажиллагааны талаар Эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн "МОНГ-ЭМ" ХХК"-н согог заслын эмч Б.Долгорсүрэнтэй ярилцаж дэлгэрэнгүй тайлбар авснаа та бүхэнд хүргэж байна.
Булчин гэдэг нь хүн амьтны зөөлөн эд юм. Булчингийн эсүүд харилцан үйлчилж АГШИЛТ, СУНАЛТ хийх бөгөөд уургийн эдийг агуулдаг, ингэснээр хэлбэр дүрсээ өөрчилж чаддаг. Булчин нь:- Хүч үйлдвэрлэж
- Хөдөлгөөний эх үүсвэр болдог
- Араг ясны- хөндлөн судалт
- Зүрхний булчин
- Дотор эрхтний – гөлгөр булчин гэж ангилдаг.
- Биеийн байрлалыг хадгалах
- Орон зайд биеийг шилжүүлэх
- Биеийн хэсгүүдийг хөдөлгөх
- Дотор эрхтнийг хамгаалах
- Дулаан үүсгэх, биеийн дулаан зохицуулахад оролцох зэрэг үүрэгтэй.
Биеийн зөв галбир нь булчингийн хөгжилтэй шууд холбоотой байдаг.
Булчингийн ажил- дунд зэргийн ачааг дунд зэргийн өндөрт гаргахад хийгдэх ажлын хэмжээ.
Хамгийн хүнд ачааг өргөх чадварыг булчингийн хүч гэнэ.
Булчин амралтгүйгээр үргэлж ажиллаж чадахгүй булчингийн ажиллагаа аажмаар сулардаг ба ажиллах чадварын түр зуурын бууралтыг булчингийн ядралт гэнэ. Булчин ядрах 3 шалтгаан бий
- Хордох
- Цуцах
- Мэдээлэл дамжуулахаа болих
Булчингийн зөв хөгжил нь хүүхэд ахуй цагаас эхэлдэг.
Булчин хөгжихөд тогтмол дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй бөгөөд биеийн булчингаа жигд хөгжүүлсэн хэн боловч эрүүл сайхан харагдана. Дасгал хийнэ гэхээр манай иргэд заавал фитнесс зааланд очиж хийх ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг.
Спортын бүхий л төрөл таны булчингийн хөгжилд сайнаар нөлөөлж байдаг.
Тухайлбал сагсан бөмбөгөөр хичээллээ гэхэд тэнцвэр сайжирч, хөдөлгөөний эвсэлтэй болох тэсвэр тэвчээртэй болох гэх мэт спорт бүрд өөрийн гэсэн давуу талууд бий.
Биеийн булчингууд:
Хүзүүний булчин:
Толгой , хүзүү, дал, эгмийг тогтоон барьж байдаг ба хүзүүний 2 хажуугийн урт булчин нь хүзүүг эргүүлэх, толгойг урагш бөхийлгөдөг бол хүзүүний арын булчин нь толгойг арагш гэдийлгэдэг. Хүзүүний булчингийн үйл ажиллагаа муу байсантай холбоотой хүзүүний шохойжилт, тархинд очих цусан хангамжийн бууралт, толгой өвдөх, зэргийн шалтгаан болдог ба гоо сайхны хувьд давхар эрүү үүсэх, хүзүүний үрчлээ нэмэгдэх, хүзүү богино харагдах гэх мэт гоо сайхны хувьд хүртэл таагүй байдлыг бий болгодог. Иймд хүзүүний дасгалыг тогтмол хийж хэвших хэрэгтэй.
Мөрний булчин:
Мөрний булчин нь гарыг ойртуулах, холдуулах, гадагш болон дотогш эргүүлэх үүрэгтэй.Мөчид болон үений тогтвортой байдлыг хангаж үе гэмтэхээс хамгаалж байдаг булчин бол дээд хэсгийн булчингууд байдаг
Гарын 2 толгойт болон 3 толгойт булчин:
Тохойн үений хөдөлгөөнийг хангах ба тохойг тэнийлгэх, нугалах үйл явцыг хариуцна
Шууны булчин:
Шууны булчин нь бугуйн үений хөдөлгөөнийг хангадаг. Бугуйн үеэр гадагш, дотогш эргэх хөдөлгөөн, бугуйн үений тэнийлгэх ба нугалах хөдөлгөөнийг хийдэг.
Гарын сарвууны булчин: Гарын шивнүүр ясны хөдөлгөөн буюу хуруунуудыг нугалах тэнийлгэх хөдөлгөөнийг хангадаг.
Нурууны булчин:
Багана нурууны бөхийх, гэдийх, тэнхлэгээрээ баруун зүйн тийш эргэх хөдөлгөөнүүдийг хариуцахаас гадна багана нурууны эрүүл байх эх үндэс нь нурууны булчингийн хөгжлөөс шууд хамаарна.
Өгзөгний булчин:
Өгзөгний булчин нь хүний биеийн томоохон булчингуудын нэг юм. Суух босох, явган суух , алхах зэрэг олон хөдөлгөөн хариуцаж бас оролцдог. Нурууны булчингийн үргэлжлэл юм.
Гуяын булчингууд:
Гуяын өмнөд 4 толгойт булчин болон арын булчин, гуяын дотор талын булчингууд ороох бөгөөд өвдөгний үений тэнийлгэх, нугалах хөдөлгөөнийг хангана. Гуяын булчингийн хөгжил сайн байх тусам өвдөгний өвдөлт, бэртлээс хамгаалж байдаг.
Шагайн үений хөдөлгөөний, хариуцаж байдаг бөгөөд шилбэний ард хүний хамгийн том шөрмөс болох Ахиллын шөрмөс байх ба хөлийн тавхайн хөдөлгөөнийг хариуцдаг.
Цээжний булчин:
Цээжний булчинг 3 хуваана.
- Эгэмтэй холбогдох хэсэг
- Өвчүүтэй холбогдох хэсэг
- Хэвлийтэй холбогдох хэсэг
Цээжний булчин нь мөрний хөдөлгөөнд оролцож мөрийг тогтвортой байлгахаас гадна, хэнхэрцгийг хамгаалж байдаг.
Хэвлийн булчин:Хүний биеийн төв хэсэгт орших ба дотор эрхтнүүдийг урд, 2 хажуу талаас хамгаалж бүрхэж байдаг. Хэвлийн булчин нь:
- Шулуун
- Ташуу
- Хөндлөн хэлбэрт байна
Шулуун булчин нь их биеийг урагш тонгойлгон тонгойлгодог.
Ташуу булчин нь биеийг хажуу тийш эргүүлэх , баруун зүүн тийш хазайлгах үүрэгтэй. Хэвлийн булчин маш хурдан өөхөлж хэлбэрээ алддаг ингэснээр нуруунд очих ачаалал ихэсдэг.
Анхааран уншсан танд баярлалаа.