Хөл бол хүний ТУЛГУУР ЭРХТЭН бөгөөд, хөлийн уланд байх олон цэгүүд нь дотор эрхтэн болоод тархи мэдрэлтэй холбоотой байдаг. Хүний бие өөрөө нэгэн цогц бүтэц учраас хөлийн улнаас толгойн үзүүр хүртэл цэгүүд эрүүл мэндийг илтгэдэг .
Баруун хөл биеийн БАРУУН хэсэгтэй, зүүн хөл биеийн ЗҮҮН хэсэгтэй илүү холбоотой. Жишээ нь ходоод нь биеийн зүүн хэсэгрүү эргэлдэж мушгирах ба зүүн хөлөө массажлах нь ходоод гэдсийг эмчлэх нөлөөтэй.
Хөлийн хуруу болон шагайнаас доошхи хэсэг нь ТОЛГОЙ болон ХҮЗҮҮТЭЙ хамаатай байдаг. Хөлийн хуруугаа массажлах нь толгой , хүзүүгээ амрааж байгаа арга юм.
Хөлийн дотор хэсэг сээр нуруутай хамаатай байдаг бол хөлийн хурууны ӨНДӨГНҮҮД цээжин хэсэгтэй хамааралтай. Хөлийн улын хамгийн нимгэн хэсгүүд болох төв хэсгүүд бэлхүүстэй холбоотой. Гэдэстэй хамаатай хөлийн хэсгүүд хөлийн НУМАН хэсэгт байрладаг. Хөлийн доод хэсэг аарцагтай холбоотой.
Хөлийн улны талаар нарийвчлан судлахын тулд ХУРУУНУУДААС эхэлнэ. Хөлийн долоовор , дунд хуруунууд НҮДТЭЙ холбоотой. Хэрэв таны нүд ядарсан бол хөлийн тэдгээр хурууг даран массажлаж болно. Үлдсэн хөлийн хуруунууд ШҮД, ХӨНДИЙ ЯСНУУД болон ТОЛГОЙН оройтой холбоотой. Дараах цэгүүд дээр баруун зүүн хөлөө ээлжлэн массажлаарай. Үүнтэй адил таны ЧИХ баруун зүүн хөлийн хурууны ӨНДӨГНҮҮДТЭЙ холбогддог. Хөлийн яг нум хэсэг нь УУШГИТАЙ холбогдож байдаг. Хоёр хөлийн ӨСГИЙ хэсэгт хөлийн мэдрэл тэр чигээрээ оршдог.
Баруун хөлд ЭЛЭГ хамааралтай байдаг бөгөөд хөлийн нумын зүүн доод хэсэгтэй холбогддог. Түүнээс жаахан ахиулан зүүн массажлавал БАРУУН БӨӨРНИЙ мэдрэлийн цэгүүд бий.
Зүүн хөлийн нумын доод хэсэгт ХОДООДНЫ цэг байдаг бөгөөд ахиулан доошловол ЗҮҮН БӨӨРНИЙ цэг оршдог. ЗҮРХНИЙ ЦЭГ хөлийн дунд хурууны өндөгний доод хэсэгт байрлана.
Хөлийн ЭРХИЙ хуруунуудад хоёр чухал цэг байдаг. Эрхий хурууны гадна хэсэгт ДЭЛҮҮ холбоотой байдаг бол дотор хэсэгт ЭЛЭГ холбогддог.
Долоовор хурууны зүүн талд байх цэг нь ХОДООДНЫ ГОЛТОЙ холбогдоно.
Хөлийн чигчий хурууны зүүн хэсэгт ЦӨСНИЙ ХҮҮДИЙ холбогддог.
Үүнээс гадна хөлийн ТАВХАЙН дээд хэсэг ч биед чухал үүрэгтэй. Хөлийн тавхайн хамгийн дээд хэсэг хүний тунгалгийн системтэй холбогддог нь тухайн ХҮНИЙ ДАРХЛААНЫ СИСТЕМИЙГ бүрдүүлж, ХОРЫГ ГАДАГШЛУУЛАХ үүрэгтэй.
Дээр дурдсанчлан хөлийн хурууны өндөгнүүд цээжтэй холбоотой бөгөөд хөлийн өсгийн дээд тал нь ТАШАА болон ШАГАЙТАЙ холбоотой.
Хөлийн доод хэсэг нум нь ӨВДӨГТЭЙ холбогдох ба үүнээс жаахан доошлуулан ахиулан чигчий хурууны ойролцоо улны хэсэгт МӨРНИЙ МЭДРЭЛИЙН цэгүүд байрлана.
Хөлийн эрхий хуруунаас ул дамжин өсгий хүртэл СЭЭР НУРУУНЫ цэгүүд байдаг. Хөлийн дотор тал үнэндээ хүний сээр нурууны хэлбэрийг илтгэж өгдөг.
Та хөлөө хайрлаарай.
La Sportiva Mongolia