Perwanger®арьс гэж юу вэ?

Perwanger®арьс гэж юу вэ?

Италийн үзэсгэлэнт уулархаг Dolomites бүсэд 1780 онд үүсэн байгуулагдсан Perwanger арьсны үйлдвэр нь нь өдгөө арьс ширний үйлдвэрлэлийн инноваци, дээд зэргийн чанар, эдэлгээг илтгэх брэнд болтлоо өсөн дэвшжээ.    

Хоёр брэндийн хамтарсан түүх

La Sportiva брэндийг үндэслэгч Francesco Delladio, Perwanger брэндийн Josef Perwanger нар хэн хэн нь уулын амьдралд хайртай хүмүүс байжээ. Тэд уулын авиралтанд тэсвэртэй, усны хамгаалалттай гутал бүтээх ижил хүсэлдээ хөтлөгдсөнөөр 1970-аад оны эхээр энэ мөрөөдөлдөө хүрч чадсан юм. Тэдний хамтран бүтээсэн Perwanger арьстай La Sportiva брэндийн гутлууд мэндэлсэнээр уулын гутлын салбарт асар том эргэлтийг хийсэн байдаг. 

Энэ цагаас хойш Perwanger-ийн үйлдвэр La Sportiva брэндийн Trango Alp Evo GTXKarakorum Evo GTXTrango Trk Leather GTX гэх мэт олон олон загваруудын арьсыг нийлүүлсээр иржээ

Perwanger® арьсны онцлогууд

Арьсны өнгөн давхаргын доор байрлах "дермис" гэж нэрлэгддэг гүн давхарга буюу арьсны хамгийн бат бөх хэсгийг ашиглаж Perwanger® арьсыг гаргаж авдаг

 

 

 

Perwanger® арьстай гутлыг яаж таних вэ?

Уг арьсыг ашиглаж хийсэн La Sportiva брэндийн гутлууд дээр брэндийн өөрийнх нь шошго, лого байхаас гадна "Perwanger® Leather since 1780" гэсэн шошго заавал байдаг 

 

Perwanger® арьстай гутлыг яаж арьчлах вэ?

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх