Полиуретан (Polyurethane) нь өргөн хэрэглээний, дэвшилтэт, аюулгүй материал бөгөөд хэрхэн боловсруулсанаас хамаараад хатуулаг эсвэл зөөлөн хэрнээ бат бөх хэв шинжтэй байдаг. Бидний мэдэх өдөр тутмын хэрэглээнд роликны дугуйнаас эхлээд барилгын дулаалга, хөргөгч, хөлдөөгчийн битүүмжлэл, тавилгын зөөлөвч, автомашины сэлбэг, жийрэг, дугуй, цавуу, бүрээс, гутал, спортын хувцас зэрэгт өргөнөөр ашигладаг байна.
Анх полиуретаныг дэлхийн II дайны үед резиний оронд хэрэглэх зорилгоор Германы эрдэмтэн Otto Bayer гаргаж авсан байдаг. Түүний нээсэн энэхүү материал тухайн үедээ ховордоод байсан олон төрлийн материалыг орлож байсны нэг жишээ нь цэргийн зориулалт бүхий байлдааны нисэх онгоцны дулаан тусгаарлалтад ашиглаж байсан явдал юм.
Үүнээс хойш полиуретанаар хатуу хөөс, хатуу резин, хуванцар болон уян хатан полимерийг хийж байсан бол 1956 оноос эхлэн дулаан тусгаарлалтын зориулалтаар үйлдвэрлэлд нэвтэрсэн түүхтэй. Энэ үеэс практикт полиуретанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхэн замнал эхэлсэн байна.
La Sportiva брэнд өөрийн гутал хувцасны үйлдвэрлэлтэндээ Полиуретан материалыг өргөнөөр ашигласнаар уулчид аялагчдад нэн хэрэгтэй байдаг хамгаалалт, тав тух, хөнгөн шингэн байдлыг бүрдүүлж өгдөг ажээ.