Нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Наадмын урт амралтын өдрүүд эхэлж хүн бүр амралт, аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа байх.

Нарнаас бид энерги, Д Витаминаа авдаг ч бид болгоомжтой байх хэрэгтэй.

Аялал, зугаалгад явахаар төлөвлөж байгаа та бүхэндээ нарны хурц туяанаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн хамгаалах талаар багахан зөвлөгөө хүргэж байгааг хүлээн авна уу.

1. Хэт их халуунд их хөлөрснөөр шингэний дутагдалд орж халууны хордлого болох эрсдэлтэй тул байнга шигэн юм ууж, биедээ ойрхон авч явах хэрэгтэй. Шингэнээ бага багаар ойр ойрхон баглаж уух нь шингэнийг сайн нөхдөг шүү.

 

2. Хэрэв толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд сэрүүн газар очиж амрах хэрэгтэй ба тэгсэн ч бие сайжрахгүй байвал эмнэлэгт хандаарай.

3. Малгай байнга өмсөж, чийгтэй алчуур хүзүүн дээрээ тавих хэрэгтэй.

4. Өдрийн турш халуун наранд алхаж, аялсан бол шөнө маш сайн унтаж амарч бүтэн нойр авах хэрэгтэй. Ингэснээр та өдөр алдсан энерги, эрч хүчээ нөхөж авна.

Бид хэнэггүй зангаасаа болж за яах вэ, гайгүй биз гэж хойш тавьж явж байгаад алдаа гаргадаг тул та бүхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авч аюулгүй сайхан аялаарай.

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх