Газрын зураг дээр ажиллаж, хэрхэн унших вэ.

Газрын зураг дээр ажиллаж, хэрхэн унших вэ.

Та аялал, зугаалга, хөдөө гадаа явж байхдаа төөрвөл хэрхэн зүг чигээ тодорохойлж очих газраа олж очихоо мэдэх үү. Өнөө цагт бид GPS, гар утас дээр суулгасан газрын зураг ашигладаг ч эдгээр цахилгаан хэрэгслүүд маань цэнэг дуусвал ажиллахгүй шүү дээ. Харин газрын зураг дээр ажиллаад, уншаад сурсан байхад бид хэзээ ч хаана ч төөрөхгүй байх боломжтой. Бид энэ удаагын танд хэрэгтэй мэдээллүүд булангаараа Геодезын инжинер, Уулын спортын дэд мастер Эрдэнэбилэгийн Уранболортой ярилцаж газрын зураг хэрхэн унших ашиглах талаар авсан мэдээллээ хүргэж байна.

Байр зүйн зураг уншиж чаддаг бол тэнгэр цэлмэг үед зүг чиг олоход амархан байдаг харин тэнгэр муудсан үед гар GPS авч явж замаа бичээд буцахдаа яг ирсэн замаараа буувал найдвартай. Өндөр ууланд цаг агаарын мэдээгээ сайн харж байж авиралтаа хийх хэрэгтэй. Уулын цаг агаар тогтворгүй байх тохиолдол их тул авиралтын үед гэнэт тэнгэр муудвал явж байгаа газраа хоргодох эсвэл 50-100 м 2 цэгийн хооронд тэнгэр сайжирч үзэгдэх орчинтой болтол байнга алхах хэрэгтэй. Үзэгдэх орчин арай сайжирсаны дараа луужингаар хойд зүгээ олоод газрын зураг ашиглан баазаа олж буцах хэрэгтэй. Эхлээд газрын зурагийг таних тэмдэг ашиглан уншиж сурах нь нэн чухал.

Газрын зураг: Газрын гадарга буюу тэнгэрийн эрхэсийг хавтгай дээр нэгтгэж, багасгаж, хэмжиж болохуйц хэмжээнд математикийн тодорхой хуулиар байгуулж, тусгай таних тэмдэгийн тусламжтайгаар биет, үзэгдлийг түүний тоо, чанарын үзүүлэлтийн хамт байршуулан харуулсан зураг. Газрын гадаргууг тогтоцоор нь тэгш тал, гүвээрхэг, уулын гэх мэт ангилна.

Гадаргын тогтоцын төрөл

Гадаргын тогтоцын ерөнхий үзүүлэлт

Далайн түвшинээс дээшхи өндөр, метрээр

2 км дахь харьцангуй өндөр, метрээр

Ташуу налуугийн эгц, градусаар

Тэгш тал

Тодорхой шинжгүй

25 хүртэл

1 хүртэл

Гүвээрхэг

Тодорхой шинжгүй

25-200

2-3

Уулын

500-1000

200-500

5-10

Дундаж өндөрлөг

1000-2000

500-1000

10-25

Өндөр уулын

2000-аас их

1000-аас их

25-аас эгц

 

Газрын гадаргын хотгор гүдгэр (рельеф) болон байшин барилга, зам гүүр, нуур цөөрөм, гол мөрөн, зэрэг биет юмсын хэвтээ тусгагийг цаасан дээр зохих машстабаар жижигрүүлэн, томьёолсон тэмдгээр дүрсэлж буулган газрын зургийг зурдаг.

Газрын зургийг масштабаар нь гурав ангилна. Үүнд

  1. 1:200000 ба түүнээс жижиг масштабын зургуудыг жижиг масштабын зураг
  2. 1:25000-1:100000-ны масштабын зургуудыг дунд масштабын зураг
  3. 1:10000 ба түүнээс том масштабын зургуудыг том масштабын зураг гэнэ.

Жишээ нь: 1:200000 масштабтай зураг дээрх 1см зай нь 2км зайтай тэнцэнэ.

             

Бид аялал, авиралтандаа ихэвчлэн 1:100000 масштабтай дунд машстабын зураг ашигладаг учир таних тэмдэгүүдийг дор сийрүүлье.

             

Хил хязгаар: Монгол улс өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад улстай 4677 км, умард талаараа Орос улстай 3543 км зурвасаар хиллэдэг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  21 аймаг, 330 сум, нийслэл хотоос бүрдэнэ.

Замын тэмдэглэгээ:

Харилцаа, холбооны тэмдэглэгээ:

Газрын гадаргын хэлбэр: Газрын гадаргын хотгор гүдгэр (рельеф- хаялбар) ийг дүрслэх олон аргуудын дотрос хамгийн тохиромжтой нь хаялбарын арга юм. Газрын гадаргын ижил өндөртэй цэгүүдийг холбосон битүү муруй шугамыг хаялбар гэнэ. Дэлхийн бодит гадаргыг ямар нэгэн түвшнийй хавтгайгаар огтлоход огтлолын мөрөөр хаялбар үүснэ.

               

Доорх зурагт тэмдэглэсэн тоон тэмдэглэгээг тайлж уншвал дараах утгыг илэрхийлж байгаа юм.

1.Мөнх цас ба цасан уул

2.Мөсөн голын эх

3.Мөсөн голын ангал

4.Мөсөн гол

5.Чулуун нол /дайрга/

6.Овоорсон чулуу

7.Цохио ба хадан хясаа

8.Зургийн масштабд уртаараа 1 см-ээс бага илэрхийлэгдэх огцом налуу

9.Зургийн масштабд уртаараа 1 см-ээс их илэрхийлэгдэх огцом налуу

10.Мөнх цасны талбайн хил

 

Хөрс, ургамалын тэмдэглэгээ:

        

Ус зүй буюу гол, мөрөн, нуур, цөөрмүүд:

 

Зүг чигээ хэрхэн тодорхойлох вэ:

Аялалын үед газарзүйн онцлог цаг агаарын нөхцөл байдал хүнд (ой, модтой, манантай, шуургатай) байх тусам өөрийн байршил болон зүг чигээ илүү нарийн мэдэх шаадлагатай. Цаг агаарын хүнд нөхцөл байдалд төөрсөн бол аяллаа үргэлжлүүлэх маш аюултай. Ийм тохиолдолд, хол явалгүй, нөмөр газар очиж цаг агаар сайжрахыг хүлээн, дараа нь зүг чигээ олох хамгийн зөв. Зүг чигээ тодорхойлохын тулд газрын зураг, газрын гадаргуу хоёрыг зөрүүлэлгүй нягт тааруулна. 3 аас доошгүй онцгой обьектуудыг газрын зураг дээрээ тэмдэглээд оглолцсон цэг нь миний байгаа байрлал гэсэн үг.Газрын зурагны дээд тал үргэлж хойд зүгийг заахаас гадна зураг дээрх нэрнүүдийн толгой үргэлж хойд зүг рүү чиглэсэн байна. Зургийн тортой луужингийн хойд зүгийг заадаг зүүг давхцуулж, очих ёстой байрлал хэдэн градуст байгааг тогтоож, зураад чигээ олж аваад алдахгүй чиглээд алхана.

Анхааран уншсан танд баярлалаа:

Хүндэтгэсэн:

La Sportiva Mongolia

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх