1 of 8

Tx Top Gtx Carbon/Cloud

Tx Top Gtx Carbon/Cloud

765,000 ₮
765,000 ₮ 765,000 ₮
Sale Түр дууссан
Size

Өөрөөсөө үргэлж гидр-тэй, үүргэвчтэй аялал болон уулын алхалтыг approach стильтэй хослуулсан загвар. Энгийн хот хөдөөгийн хэрэгцээнд хавар/намар өмсөхөд тохиромжтой

  • Гидр: Гутлын гадуур 2 дахь давхарга хэлбэрээр оруулж өгсөн цахилгаантай үргэлж гидр нь зөөлөн уян хэрнээ сунамтгай бөгөөд шилбийг оймс мэт "өлгийдөж" өгдөг тул түрийгээр элдэв гадны биет давж орохоос хамгаална.  
  • Гадар зулаг: Бүтэн тойрсон резинэн хамгаалалттай , үрэгдэлтэнд тэсвэртэй Mesh (сетка) гадартай
  • Доторлогоо: Ус, цасны хамгаалалт бүхий Gore-Tex® Extended Comfort амьсгалдаг доторлогоо
  • Үдээс: Гидр-ний доор байрлах гутлын үндсэн үдээс нь нэг гараар татаж чангалах хялбар шийдэлтэй
  • Өсгий хэсгийн STB Control буюу тэнцвэржүүлэгч нь гадагшаа болон дотогшоо гишгэхээс сэргийлж бүтэн улаар зөв гишгүүлэх үүрэгтэй тул олон цагийн алхалт авиралтын ачааллыг хөлийн тавхай, эрээн булчин, гуяны болон нурууны булчинд жигд хуваарилаж ядралтыг эрс багасгадаг
  • Дундын ул нь "шок"-ийг өөртөө шингээх EVA зөөлөвч оруулгатай 
  • Ул: IMPACT BRAKE SYSTEM - тэй Vibram MegaGrip улны өндөртэй, намтайн арзгар шүднүүд нь урагшаа, хойшоо налуу байрлалтай тул өөдөө болон хальтиргаатай гадаргууд зууралтыг 20% нэмэгдүүлж, доргилтыг 20% бууруулах үүрэгтэй
  • Жин (өрөөсөн нь): 420 гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай