1 of 7

Aequilibrium ST GTX Black/Yellow

Aequilibrium ST GTX Black/Yellow

1,045,000 ₮
0 ₮ 1,045,000 ₮
Sale Түр дууссан
Size

Уулын мөсөн болон холимог гадаргуу, via ferrate (олсон хамгаалалттай) авиралтанд зориулсан маш хөнгөн, техникийн авиралтын загвар. Мөн хот хөдөөгийн энгийн хэрэгцээнд намар орой, өвөл, мөн хавар цас хайлах үеэр өмсөх боломжтой

  • Гадар зулаг:  Үрэлт, зүсэлт, ус, галны нөлөө эсэргүүцэх чадвартай, "зөгийн үүр" маягийн 6 талт нэхмэл синтетик гадар. 
  • Доторлогоо: Ус, цасны хамгаалалт бүхий Gore-Tex® Performance Comfort амьсгалдаг доторлогоо
  • Ул: Гишгэлт бүрд дотроосоо хөлд маш зөөлөн байхаар тооцоолж зөөлөн чанарын polyurethane  материалаар дүүргэж өгсөн VIBRAM ултай. Aequilibrium коллекцийн загваруудад анх удаа тусгайлан зориулж бүтээсэн Vibram Spring Lug™ технологи бүхий арзгар шүднүүдтэй бөгөөд эдгээр шүднүүд нь тэгш бус, төрөл бүрийн гадаргууд гишгэх бүрт гутлын бүтэн улаар жигд суулт өгч алхаж буй хүнд тэнцвэртэй байдал, төгс зууралтыг хангаж өгөх үүрэгтэй
  • Өсгий: La Sportiva брэндийн зүгээс анх удаа нэвтрүүлж байгаа Double Heel™ технологи буюу "V" хэлбэрийн сэтэрхийтэй 2 дамжлагат өсгий нь уруу газар зууралтыг 2 дахин нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн өсгийн хэлбэр нь уламжлалт 90 градус биш, шинэлэг "45 градус" шийдэлтэй тул өгсүүр газарт хөлийг газрын гадаргуу руу илүү суулгаж хүндийн төвийг доор байрлуулж өгсөнөөрөө тэнцвэрийг нэмэгдүүлдэг   
  • Крампон ховил: Өсгийндөө крампон ховилтой
  • Түрийний зааг хэсэгт байрлах 3D Flex System уян зөөлөн оруулга нь шагайг хамгаалахаас гадна тэгш бус гадаргууд гишгэхэд шагайны үеийн хөдөлгөөнийг 360 градус дагаж хөдлөх бөгөөд ингэснээр бүтэн улаар гишгэж ачааллыг жигд хуваарилах, мөн холголтоос сэргийлэх үүрэгтэй    
  • Үдээс нь гутлын хоншоор хүртлээ сунаж хэрсэн шийдэлтэй тул хөлийг бүх гадаргууугаар "өлгийдөж" ямар нэг сул орон зайнаас үүдэлтэй холхио холголтоос сэргийлнэ. Хоншоор хэсгийн үдээсийг зөөлөн материалаар "нууж" хамгаалсан тул гадны биесэд санамсаргүйгээр гогдогдох эрсдлээс хамгаална
  • Хэл: гутлын их биетэйгээ үргэлж шийдэлтэй сунамтгай зөөлөн даруулгатай, үдээс тайлсан үед боймны хэсгээр томоор нээгддэг тул өмсөж тайлахад хялбар 
  • Жин (өрөөсөн нь): 630гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай