1 of 14

Aequilibrium Top GTX Black/Yellow

Aequilibrium Top GTX Black/Yellow

1,595,000 ₮
1,595,000 ₮ 1,595,000 ₮
Sale Түр дууссан
Size

Уулын холимог гадаргууд , дундаж өндөрийн авиралтанд зориулсан маш хөнгөн, өндөр технологи бүхий загвар. Тав тух, эдэлгээ, хөнгөн жин гэсэн 3 үзүүлэлтийн төгс зохицолгоо

  • Гадар зулаг:  Үрэлт, зүсэлт, усны нөлөө эсэргүүцэх чадвартай,
  • Түрий: Их биетэйгээ үргэлж, Cordura® төрлийн сунамтгай гидртэй. Цахилгаан нь ус нэвтрэлтийг бууруулах үүрэг бүхий даялсан хэлбэртэй байрлалтай 
  • Доторлогоо: Ус, цасны хамгаалалт бүхий Gore-Tex® Performance Comfort амьсгалдаг доторлогоо
  • Ул: Гишгэлт бүрд дотроосоо хөлд маш зөөлөн байхаар тооцоолж зөөлөн чанарын polyurethane  материалаар дүүргэж өгсөн VIBRAM ултай. Aequilibrium коллекцийн загваруудад анх удаа тусгайлан зориулж бүтээсэн Vibram Spring Lug™ технологи бүхий арзгар шүднүүдтэй бөгөөд эдгээр шүднүүд нь тэгш бус, төрөл бүрийн гадаргууд гишгэх бүрт гутлын бүтэн улаар жигд суулт өгч алхаж буй хүнд тэнцвэртэй байдал, төгс зууралтыг хангаж өгөх үүрэгтэй
  • Өсгий: La Sportiva брэндийн зүгээс анх удаа нэвтрүүлж байгаа Double Heel™ технологи буюу "V" хэлбэрийн сэтэрхийтэй 2 дамжлагат өсгий нь уруу газар зууралтыг 2 дахин нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн өсгийн хэлбэр нь уламжлалт 90 градус биш, шинэлэг "45 градус" шийдэлтэй тул өгсүүр газарт хөлийг газрын гадаргуу руу илүү суулгаж хүндийн төвийг доор байрлуулж өгсөнөөрөө тэнцвэрийг нэмэгдүүлдэг   
  • Крампон ховил: Өсгийндөө крампон ховилтой
  • Түрийний зааг хэсэгт байрлах 3D Flex System уян зөөлөн оруулга нь шагайг хамгаалахаас гадна тэгш бус гадаргууд гишгэхэд шагайны үеийн хөдөлгөөнийг 360 градус дагаж хөдлөх бөгөөд ингэснээр бүтэн улаар гишгэж ачааллыг жигд хуваарилах, мөн холголтоос сэргийлэх үүрэгтэй    
  • Үдээс: BOA дамар болон наалтан бүслүүрийн холимог шийдэл. Шилбэний хэсгийг велкро наалт бүхий өргөн бүслүүрээр чангалж сулладаг. Харин гутлын бусад хэсгийг BOA дамранд хэлхсэн трос-оор чангалж суллах шийдэлтэй. BOA дамрыг гадны нөлөөнөөс хамгаалах зорилгоор гутлын гидр түрийний дотор талд байрлуулсан  
  • Хэл: гутлын их биетэйгээ үргэлж шийдэлтэй сунамтгай зөөлөн даруулгатай, үдээс тайлсан үед боймны хэсгээр томоор нээгддэг тул өмсөж тайлахад хялбар 
  • Жин (өрөөсөн нь): 650гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай