1 of 7

Aequilibrium Trek Woman Gtx Carbon/Malibu Blue

Aequilibrium Trek Woman Gtx Carbon/Malibu Blue

925,000 ₮
0 ₮ 925,000 ₮
Sale Түр дууссан
Size

2024 оны цоо шинэ алхалтын загвар. 4 улирлын загваруудаар нь бид мэддэг болсон Aequilibrium коллекц маань алхалтын загваруудтай боллоо.

Хавар/зун/намрын нэг болон түүнээс дээш өдрийн үүргэвчтэй аялал, алхалтанд өмсөхөд нэн тохиромжтой.

  • Гадар зулаг:  1.6мм зузаантай Hydro-Perwanger® арьсан гадар нь амьсгалах, усны нөлөө эсэргүүцэх чадвартай, удаан эдэлгээтэй
  • Доторлогоо: Ус, цасны хамгаалалт бүхий Gore-Tex® Performance Comfort амьсгалдаг доторлогоо
  • Ул: Гишгэлт бүрд дотроосоо хөлд маш зөөлөн байхаар тооцоолж зөөлөн чанарын polyurethane  материалаар дүүргэж өгсөн VIBRAM ултай. 
  • Өсгий: Double Heel™ технологи буюу "V" хэлбэрийн сэтэрхийтэй 2 дамжлагат өсгий нь уруу газар зууралтыг 2 дахин нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн өсгийн хэлбэр нь уламжлалт 90 градус биш, шинэлэг "45 градус" шийдэлтэй тул өгсүүр газарт хөлийг газрын гадаргуу руу илүү суулгаж хүндийн төвийг доор байрлуулж өгсөнөөрөө тэнцвэрийг нэмэгдүүлдэг   
  • Түрийний зааг хэсэгт байрлах 3D Flex System уян зөөлөн оруулга нь шагайг хамгаалахаас гадна тэгш бус гадаргууд гишгэхэд шагайны үеийн хөдөлгөөнийг 360 градус дагаж хөдлөх бөгөөд ингэснээр бүтэн улаар гишгэж ачааллыг жигд хуваарилах, мөн холголтоос сэргийлэх үүрэгтэй    
  • Үдээс нь гутлын хоншоор хүртлээ сунаж хэрсэн шийдэлтэй тул хөлийг бүх гадаргууугаар "өлгийдөж" ямар нэг сул орон зайнаас үүдэлтэй холхио холголтоос сэргийлнэ. Хоншоор хэсгийн үдээсийг зөөлөн материалаар "нууж" хамгаалсан тул гадны биесэд санамсаргүйгээр гогдогдох эрсдлээс хамгаална
  • Хэл: гутлын их биетэйгээ үргэлж шийдэлтэй сунамтгай зөөлөн даруулгатай, үдээс тайлсан үед боймны хэсгээр томоор нээгддэг тул өмсөж тайлахад хялбар 
  • Жин (өрөөсөн нь): 500гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай